Намар шиг амьдрал

Үйлтэй тавилан нь үрийн заяагүй

Үүлтэй тэнгэр нь хурын дусалгүй

Үхээнц нүд нь нулимсны хувьгүй 

Үрчгэр нүүр нь өөдөө хараагүй

Үнэнгүй хорвоо нь үхлийн өглөггүй

Үдэш бүр нь үймэрсэн сэтгэлтэй

АМЬДРАЛ

Амиа дарахдаа хамт үхлээ дарах

Аяа намрын навчис шиг хийсэх энд

Наслав гэж зовлон хорсонгүй

Найрлав гэж жаргал ирсэнгүй

Навчсаа гөвсөн, намуухан тэр

НАМАР

Намхан артай намар нь навчаа голох

Навч нь яг л миний нулимс шиг

Нүднээс унаад нүгэлд минь шингэх

Нэг ч амьдарч үзээгүй үр шиг минь

Нэхэл дагал болон салхинд сарвалзах

Хаягдсан дурлал шиг хаачиж ч чадахгүй

Харамссан сэтгэл шиг уйлж ч мэдэхгүй

НАВЧ

Наавч модондоо тогтож үлдэхгүй

Нас хүсээд ч түүнд ирэхгүй уйт

Навчин тавиландаа дааран тонгочих

Нэг ч наслаагүй нүцгэн тэр навч нь

Ишнээсээ тасдуулсан эмтэрсэн шиг

Эхийн хүйгээ ч, биеээ ч тасдуулсан

ҮР

ҮР таригдаад ч ургаагүй навч шиг л унасан

Амьдрал нь алтраад удаагүй намар шиг л дууссан

Хайр минь хавраар ирээд намраар шарлах

Хагацал үзэх гээд хашгиран зовох нь энд

Эргэлддэг дэлхийд

Эргэсэн толгойд

Эгдүүцэм амьдралд

Эргэлзсэн сэтгэлд

Үүлтэй тавиланд

Үйлтэй сэтгэлд

Үхээнц нүдэнд

Үрчгэр нүүрэнд

Үнэнгүй хорвоод 

Үймэрсэн сэтгэлд

АМЬДРАЛД

 

Амь хэлрүүлэх тухай хүсэлт гаргах нь

Хувирал үгүй хэрцгий амьдрал

Хатуу алгаа хацарт нь буулгахад

Үүрээ голсон эхийнхээ ачаар

Үхэж өнгөрвөл өндөгхөн хөөрхий

 

Үр нь болж үүсэж байсан ч

Үл ойлголцлын манан дунд

Замаа олоогүй эцгийнхээ гайгаар

Замхарч одвол үрхэн хайран

 

Халуун хайрын илчинд үүсээд 

Хүний хорвоод төрөх гэж яваа

Хөөрөн баясах бяцхан үрсийг

Хүмүүн та юунд хороох гээв

 

Аз жаргал, сайхан бүхнийг 

Алаг хорвоод тээн ирж буй 

Алтан хэвэл дэх амьд үрсээ

Араатан мэт тасчихын учир юув

 

Хайрын балнаас мэндэлсэн бус уу

Хүслийн оргилоос мандсан биш үү

Хорвоод төрөх учиргүй гэж үү

Хүний тавиланд заяагаагүй гэж үү

 

Хөөрхий үрээ өрөвдөөч ижий минь

Хүйтэн мэсээр битгий зүсээч

Ураг үрээ авраач аав минь

Удмаа үлдээж амийг минь өршөөгөөч

 

 

Хуучны сайхан дуунууд

Хонин цагаан үүл нь ээ хө
Хувирч сэврээд нүүлээ дээ хө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа дутлаа даа хө

Хорвоог туулах ганцхан амьдралдаа хүний үрсэд хайраа тарааж явсан, хариуд нь хараал хүлээж явсан багахан жижиг насандаа дуулах дуртай байсан дуу минь.

Хааяахан нэг адын бодол төрөх үест сэтгэлээ аргадангуйхан аялах дуртай дуу бол иймэрдүү:


Нарны хорвоод заяаснаас хойш
Наадаж наргилгүй ч яахав дээ
Насны ганцхан ээлтэй ханиа
Нартын алганд гундаахгүй юмсан

Халуун хүйтнийг халгаж туулахад
Хажууд хэн минь түшдэг билээ дээ
Буцах цагийн аясыг таарахаар
Буурайлж нэг маань үлдэнэ шүү дээ

Сарны хорвоод заяаснаас хойш
Санаж марталгүй чиг яахав дээ
Сэтгэлийн уяа энхрийхэн ханиа
Итгэлийн элгий нь сэвтээхгүй юмсан даа

Итгэлийн элгийг нь сэптээхкүй л юм сан даа ааа аа хө 

Гүй зүгээр /гэж хүч авчаагаад/

Халоон хүйтэний ийг халгааж давахдаан

Хажоод хэн мээнь дүшдэг вилээ ээ дэээ эээ

Буца ааах цаааагийн жамммыг дагааа аад

Буурайлж нэг маань л үлдэнэ шоо дээ хөөө гэч

Зиак нэг иймэрдүү.

Дуу шуугаа санан дурсаад сууна уу даа би.

 

:D

Сэтгэл нэг л тогтуун, тэрүүхэндээ долгилон байснаа гэнэт агаарт хөөрөх шиг.

Итгэл нэг л хүчтэй өөрөөрөө бахархах ч шиг, өөртөө баярлах ч шиг.

Сайхан амьдралын минь дуртай өнгө болсон энэ өдөрт баярлалаа. Ес дүгээр оны  Ес дүгээр сарын  Ес дүгээр өдөр. Намрын эхэн сарын шинийн хэдэн ч юм дээ хамаагүй хуучны ч хэдэн байсан хамаагүй. 

Бурхаан та хэрвээ байдаг бол танд ч гэсэн баярлалаа. Байдгүй байсан ч танд ер нь баярлалаа. Олон бурхан байдаг бол бүгдэнд нь баярлалаа. Би энэ амьдралдаа хайртай.

Ажжаргаал чи над дээр өөрөө хүрээд ирэв үү. Тосоод авна шүү дээ хө. Баяр, баясал бас бонусанд нь ирэв үү тэврээд авна шүү дээ та хоёрыгоо.

Хөөх би хашгирмаар санагдаад байна. ААААААААААААААААААААААААААААААА гоё хашгирчлаа. Чимээгүй хашгирч болдын байшд. Ха ха.

Ха ха гэснээс ХХ гэж эхэлдэг монгол хинуны нэр юу вэ хэлээрэй.

Хачин хүмүүс, хүргэн хүү, хүний хүү, хөөс хөөс ийм олон байдаг байна шд. Харав уу таминь. 

Тэгвэл ТТ. За хэлчих.

Тунгалаг тамир, төөрсөөр төрөлдөө 

А гэхдээ А-гаар эхэлсэн хинууг та мэдэх үү. Монгол хину шүү дээ.

Агшин, аргамжаа, Анхныалхам, Ардюуш, Алтамилахцагт Хаха бөр олон байдын байна.

В-гээр эхэлсэн кино. :p Юу вилээ. Өөрөө мэдэхгүй болчлоо шд. Дэмий таалгачлаа.

Ваянвулгийнхан. Олцон. Гоё. Вушуугийнүлгэр. 2ийг олсоон би. Ккк. За мэдрэлээрээ наадах сайхан байлаа.

Энэ орчлонгийн бүх хүмүүст, ялангуяа яг энийг уншижугай эрхэм танд ХОРВООГИЙН ХАМГИЙН САЙХАН ХАЙР, ХАМГИЙН САЙХАН ХАНЬ ИЖИЛ, ХАМГИЙН САЙХАН АМЬДРАЛыг олж авахыг хүсэн ерөөе.

Өө юу вэ тэхээр чинь би танаас муу амьдрах гээд байна аа даа. Буцаачуу ха ха. За за нэгэнт бичсэн өнгөрсөн. Өөртөө л сайхан амьдарчуул болоо ш дээ ер нь би. Тийшд.

Бурханы өгсөн бэлэг. Даан ч өнөөх бурхан надад юу өгсөнийг би мэдэхгүй л дээ. Ямар ч гэсэн гараас нь шууд авсан юм байхгүй л юм даг. Тэгэхээр 0 бэлэг бурхнаас. Ээжийгий минь өгсөн бэлэг хязгааргүй тэмдэг тавъя. Аавынх бас ээжийнхтэй тэнцүү. Тоондоо муу. Хичээл хичээл хичээлдээ, хичээлдээ би муу. Ажилдаа харин сайн. /Худлаа ч ярьчив уу даа./

За за энэ жил миний толгойн тушаа газар оргилуун дарсны бөглөө онож намайг ажжаргалтай болгосон юм аа. Тэнэг хүн хамгийн жаргалтай гэдэг үнэн юм оо. Тэр бөглөөнд оногдоогүй бол ухаантай, зовлонтой амьдрах байсан биз ээ. Зүгээр л жаргалаа. БИ ЖАРГАЛТАЙ ХАХАЙ ЖАРГААЛТАЙ.

Гэснээс бээрсэн гарыг нь дулаацуулахдаа жаргалтай байна гэдэг чинь нөгөө хүнээ даарч байгаад нь баярлаад байгаамуу даа. Тэр хүн даарахгүй бол жаргахгүй нь ээ. Тэр Сарантуяагч бас л хүний зовлонд дөрөөлөн байж жаргажий шүү.

Ойролцоо утга бүхий дуу. Салхин талдаа чамайгаа дагуулаад санаа амар алхаж явах тухай дуу. Салхин талдаа явуулчаа нөмөрт нь санаа амар айн. Эрэгтэй хүн дуулдаг гээ бодоход бас вишиймаа.

Энэ Чипин гэж одоо юу вэ? гэсэн асуулт нүдэнд харагдаж байна. Шүлэг бичнээ энэний тухай. Толгой сүүл холбоод бичнэ.

Толгой ChipIn сүүл

Толгой ChipIn сүүл

Толгой ChipIn сүүл

Гоё шүлэг үү. Воттак. Өө юу вэ толгой нь сүүтэйгээ холбогдоогүй байна шд. За тэгвэл ингүүл ямруу.

Толгойсүүл Толгойсүүл

Толгойсүүл Толгойсүүл

Толгойсүүл Толгойсүүл

Ооок. Энэ чэн шүү дээ. Ийм шүлэг гэж байх аа. Би ч болор цомд орохоор болчихсийн байна доо.

ЗА волий өөрийнхөө мэдрэл дээр нэмээд хүний мэдрэлээр тоглож тэгэж жаргаад яахав. Дуугүй л жаргалаа.

Нээх сонион. Заавал сонгонуу гээн ангилалыг нь сонгож болдоггүй наас. За за жинкнээс баярцай.

 

Наазууд аа гэч

Ядарч, өлсч, сульдч байвч хармаа хоосон. Хэдэн төгрөг хүнд зээлүүлсэнээ авч чадаагүй болохоор амьдралын минь дээгүүр хархан үүлнүүд шаар /хийт бөмбөлөг/ -т дүүжлэгдэн нөгөө л UP гэдэг зурган шийд гардаг байшин адил нисэлдсээр гэрэл гэгээг минь хаахаар зэхэж байв. Хонгорхон дарк ч надтай найзлахаар гараа дэлгэн МУУ Л БИЗ ДЭЭ гэсээр айсуй.

Дрииййн, дрийн ... дотуур утас. Бас хэн нь вэ? Ядаржээнэ би, ажилтай вайна вас гэж бодсоор хаалганы бариул шиг хэлбэртэй зүйлийг шүүрэв. БАЙНА УУ? гэсэн "найз чинь ирчээ уулзы гээд байна" гэж харуул хэлжээнэ. Өө за за. Ядаж нэг найз минь ч гэсэн намайг зорьж ирнэ гэдэг сайхан хэрэг.

Үүдэнд очоод хартал нэг биш хоёр найз суужээхийн. Өө хөөрхий ямар ч халуун өдөр в гэж бодож амжаагүй байтал нэг нь надад хүйтэн ундаа өгч байна. Болжээнэ. Энэ чинь сайн сайхны эхлэл шүү гэж бодож амжаагүй байтал нөгөө нь "За цайны цаг чинь виз гарая. Өнөөдөр чамайг Со хоолоор дайлна" гэж томров. Итгэж ядан хартал хоёул над руу инээнсгэлэн харах нь хуураагүй гэх шиг. Үнэхээр л сайн сайхны эхлэл болоод явчлаа шүү зус гэж яас сайханийн. Гараад шатаар уруудах хооронд нэг нь түрүүлж гүйгээд л хав хар БЭМВЭ /BMW/ -ний хаалга нээгдэн арын босс суудал дээр намайг урив. Яв ягаахан зөөлөн суудал дээр суулгамагц моторын дуу зөөлөн, жигд дуугарч хөдлөх нь нэг л таатай санагдаж би инээнсгэлэв.

Заа тээ л со са асуулцаж, хариулцаж байтал "чиний нөөтбүүк чинь хэдийн араамтайн?" гэсэн асуулт айсуй. Та надаас "чиний нөөтбүүк чинь хэдийн араамтайн?" гэж асуулаа би хариулъяаа. Минийх 512-той гэсэн чинь өмнөөс май гээд жижиг ногоон юм өгчээнэ. Гайхаа харсан 512 DDR-1, PC -5300. Хөөх яаж нэг Win 7 суулгая даа гэж бодож байсан ашгүй араам өөрөө хүрээд ирлээ вайна. Дахин инээнсгэлэв.

Явсаар Бараухаузын замаан эсэргцэх талд нэг давкар модон суулганд очмогц үсрэн орлоо. Таёр хоол захиалахгүй, би захиална. Таёр мөнгө өгөхгүй би мөнгө өх учраас ойсоо? Бид 2 толгойнуудаа дээш доош хөдөлгөн ялаассан морьд шиг сууна. Гэсэн өнөө гайхал ингэжийнэ "3 сав рамён /бэлэн хоол уу? гэж би уруу царайлав/ тэгээд 20 савх, 30 халвага аваад их юм авсан хүн шиг Хөөё, ... эй ... гээ л сууна даа гуруулаа гэжээнэ. Зөөз. Тэгсэн тагтааурьтан гэдэг хоол, шарагдсан үхрийн хавирга ирэвэй. Дахин инээнсгэлэв. Идсээр, идсээр...

Тэгсэн нээрэнгээсээ 20 савк, 30 халавга ирдийн байлээ. Нэгийнх нь иш дээр юм асгавал дахин өөрийг авч болох зориулттай. Нөгөө 2ийн будаа нь дуусчээгаан байх. Будаа авна л гэнэ. Тэр киноопгийг дар Тү гэнэ. Дарав. Дармагц тэрүүхэнд хөхөө донгосов. Күкү, кү кү, күүү күү айя лаг айн. Тэгсэн найз хэний гар уц дуграад байна гэж онигоонд оров. Жоохон шоолж мушилзаад цааш идэв.

"За гуруулаа жоохон пааз аваад юм ярий. Бид гуруу л дуугий идээд хүнүүс юм яриад байна" гэсэн санал ирж байна. Ярьсугай гэж би хоолыг завсарлав. Өнөө 2 ам уруугаа халуун ногоо гударсаар. Манаа нааз онигоо ярьжийнаа. "Хөхөө гэснээс... /РРРП гэж шөлөө сороод/ Үхэшгүй мөнхийн Кашей би хэд наслах вэ гэж хөхөөнөөс асууж тамладаг байжээ". Ярьсан бид 2 инээв. Нөгөө нааз хоолондоо анхаарснаас ойлгоогүй тул "Юу гэнэ ээ, юу гэнээ? Юунаас хоцорчвоо" гэв.

Онгигоог давтан ярив. Инээнгээ, хоол идэж, завсраар нь онигоо ярихад амаар гарах, орох агаар, хоолны багтаамж ихэдсэн тул хамраар нь агаар гарч, тэр зуурт өнөөхийн чинь хамраас нус нь ПОЛ хийн гарч ирэв. Бид 2 ч тэссэнгүй татаж унатлаа инээв. Өнөөх чинь онигоогоо үргэлжлүүлэн ярьсаар, бүр их инээд хүрч цааш татан ширээн доогуур унав. Өнөөх чинь огт ичсэн шинжгүй онигоогоо ярьж дуусаад РРРП гэж нусаа соров. Нус нь гойжсон, амандаа халуун ногоо чихсэн хүн өөрийг нь шоолох хүмүүсээс ичихгүй, бас инээнсгэлэнгээ онигоо яриад байх чинь арай л дэндүү инээдтэйм байлээ. =))

Татаж дуусаад бид 2 нулимсаа арчингаа "Чииий сая яааваа?". Өнөөх чинь бантсан шинжгүй хариулж байна. "За та 2 юун сүртэй юм. Миний хамранд ямар дандаа нус явах биш. Найз нөхөддөө онигоо ярьж өгөхдөө илүү инээдтэй болгох зорилгоор нэг жоохон нус авч явсанаа ашиглалаа." Ёоо тэссэнгүй дахин татаж уналаа. Ха ха. Юун сүр тайлбар в дээ.

Дахин нулимсаа арчингаа. "Чи бүр бантахаа байжээ?". "Харин тиймээ. Мань чинь ийм 2 нүүртэй болцы шд. Нэг нь бантдаг. Нөгөө нь бантадгүй. Хэрэгтэй үе үесд нь ашиглана." Гэжээтэл дахин будаа ирэв. Идсээр... Ярьсаар...

Хоол дуусах тийш хандлаа. Зайгүй чихсэн гэдэснээс дохио иржээнэ. "Амаа, амаа.. Байна уу амаа. Гэдэс байна аа. Хоол багтахаа больсон тул хоол идэхээ болиочээ". Ам хариулжээнэ "Энэ гар чинь л чихээд байна шдээ" иймэрхүү юм ярьсаар.

Жоохон нус хадгалж явдаг нааз маана хэлжээнэ. "Барахгүй байсан ч будаагаа иднээ, тэгэхгүй бол үлдээсэн будааны тоогоор өрөнд ордог гэсэн." Би ч яахав будаагаа идэж дууссан тул  инээнсгэлэв. Гэтэл манаа нөгөө  найз будаагаа бараагүй тул баахан халуун ногоо, мах зэрэгтэй хольж ориод идэх аргагүй болгосон харагдана. Нэлээн их будаа үлдээсэн тул нэлээн их өрөнд орох болчоод гомдсон царайтай суужээнэ. Ха ха. Яана аа одоо.

За волий. Орхий. Гэдсээ хагалсанаас өрөнд орсон нь дээр юм байна гэсэн тул гарахаар шийдвэрлэв. ТООЦОО. "Уучлаарай ахаа, тооцооны чинь хуудсыг базаад хогийн саванд хийчлээ" гэсээр гэмшингүй царайтай зөөгч охин баахан норсон, базуулж үрчийсэн хөгийн юм авч ирж байна. Манай сайн эр бантадгүй царайгаа гаргаад "Зүгээр миний дөө ийм юм байдын. Тооцоог бэлнээр төлнө өө" гээд төлөв.

Гарлаа. Хурдан алхаж чаддаггүй ээ. Жоохон удаан, жоохон удаан гэсээр гуруул алхав. "Мануус яг удаашруулсан кино шиг харагдаж байгаа байх тээ". "Хурдхан зам гараяаа". "Хурдхан гарах гэж байтал чинь бас нэг машаан хурдхан иржээвэл чи жолооч руу нь харангаа, бөөлжингөө хурдан гүйж чадах уу? Ха ха. Тэгвэл үнннэн тэнэг харагдах байх даа" Иймэрхүү юм ярьсаар удаахан зам гарав.

Өөр нэг найз дээрээ очиж нэг хард, 3 митр короос кайбл авлаа. Орой очоод Win 7 суулгаад, Сититэтийн итнэрнэтийг Бирийж коннэйкшноор шэйрлээд бүх юм ажилттай. Энэ муу хэдэн арзаак байгаагүй вол би өдрийн ийн зугаатай сайхан өнгөрөөхгүй дээ. Ваярлаа нөхдөө. Таанууд шүү.

 

 

 

Чичрэн буй гараар бичсэн шүлэг

 

 

Утга нь хаана байна

Уурлаад ч нэмэргүй

Уйлаад ч онгойхгүй тэр

СЭТГЭЛ

Сэтгэхдээ ширүүлэхгүй

Орилохдоо оргилохгүй

Айдсаар хүлэгдсэн тэр

АМЬДРАЛ

Амьдрахдаа алдсан ч яалаа

Оносон ч яалаа

ЯЛГААГҮЙ

Ялгаагүй ялсан нь ч үгүй

Ялагдсан нь ч үгүй яг л хэвээр

ЭНГИЙН

Энгийн, энгийн бүр юу ч үгүй

Юу ч үгүй нь ч үгүй тэр

БОДРОЛ

Бодохдоо боссон ч яалаа

Хэвтсэн чиг яалаа тэнд

ГАЗАР

Газар нь тэгш ч яалаа сондгой ч яалаа

Би дор нь орно дуусна

Шүлэг ч дуусна

Миний бичих шүлгийн тоо ч дуусна

Шүүх хэрэггүй бид бүгд дуусна

 

 

 

Нэг л

Нэг л уйтай, бас эрчтэй тийм мэдрэмж. Нэг талаас баахан эрч хүч, бас нэг талаас баахан уй, гуниг, нэг талаас бас л сайн сайхан, нөгөө талаас бэтгэрсэн их биелээгүй хүсэл. Нэг талаас баярт мэдээ, бас нэг талаас баахан хар бодол, нэг зүүднээс нэхэл дагал, айдас, нэг сэрээд дараа нь зүрхний дурлал, нэг талаас наран эрхэс, нөгөө талаас харанхуй нүх, нэг талаас баахан эрчим, нөгөө талаас баахан сөрөгцөл. Нэг, нэг, нэг...

Миний амьдрал дижит системд орчихсон шиг, нэг тэгээр хүрээлэгдсэн нэг л тийм. Нэг, тэг, нэг, тэг... 

Нэг нь л өөрөө тийм хоёрмол, нэг нь бас тийм гурамсан ч юм шиг...

Нэг л замаа олж чадахгүй яваад байх шиг, нэг л замаа олчихсон ч зам өөрөө нэг л заядаад байх шиг. Олсон замаас гармаар ч юм шиг, олоогүй бол нэг л зам руу ормоор, орохоос ч аймаар, нэг л байрандаа баймаар, нэг л зогсоод байгаа болохоор хөдөлмөөр, явмаар, тэнэмээр, нэг л тийм. Нэг, нэг, нэг ... л, л, л...

 

 

Дэл-хийн хий- дэл

Уудам дэлхийн өргөн зайнд хүн хэмээгч хачиг шавж, энд тэндгүй цусыг нь сорж, эх гаригаа зовоож тарчлаана. Бөөсөө дийлэхээ байсан нохой шиг тэр дэлхий бүүдийж, өнгө алдан бүрзийж, хий дэмий л биеээ хаа нэг сэгсчинэ. Зарим нэг бактерийг хэт олшрохоос нь сэргийлэх үүрэгтэй араатнууд гэгдэх дархлааны эсүүд нь хүн хэмээгч мутант эсүүдийг дийлэхээ нэгэнт байж бүр зугтах болсон нь улам хэцүү санагдана. Урьд тэр дэлхий Будда бурхан шиг гэрлэн сайхан бүрхүүлтэй байсан ч озоны бүрхүүлээс нь эхлэн өнөөх бөөснүүд нь цоолоод эхэлчихсэн. Энэ биен дээр нь өөрсдийн хуулийг тогтоож, хөгийн тэр хуулийнхаа дагуу хөгшин биеийг нь ухаж сэндийлж өвтгөнө. Хэт олширсон тэр хачигнуудаа дийлэхээ байсан дэлхий хэзээ ч юм бэ нэг сайн галав юүлж restart хийхгүй бол болохоо байснаа мэдэвч, зовж зүдэрч байж бүтээсэн төгс сайхан тогтоц юугаан харамланхан санаа алдан суугаа.

Олон олон гаригсаас онцолж түүнд л заяасан амьдрал хэмээгч гайхамшгийг өөрийн гараа үгүй хийж ч үл чадан урвайж. Их л хайрлан байгаа бүтээлийг нь нурааж, үнс нурам, хуурай цөл болгож,  цус болсон цэвэр усыг нь цөлмөж, арьс болсон гадаргыг нь нүхэлж, цоолж, үс болсон моддыг нь тайрч, элгийг нь эмтэлж, зүрхийг нь зүсч байгаа хүмүүн хэмээгч вируст гомдон хааяа нэг нулимс унагах нь хөөрхийлөлтэй.

Тэдгээр муухай вирусууд хар, шар, улаан, цагаан өнгөтэй ч адилхан л нэгэн зүйл, омгийн амьтад атлаа өөр өнгөтэй нэгийгээ гадуурхаж, өвөр хоорондоо дайтах нь лайтай. Хэдхэн жилийн тэртээд хоорондоо муудалцан биеийнх нь нэг хэсэгт атомын бөмбөг хэмээгч хэцүү зүйлийг дэлбэлж ёолж орилтол нь зовоосон. Одоо түүнийгээ энд тэндгүй туршин тамласаар хамуутай гөлөг шиг амьтан болгож байгаа нь харамсалтай.

Уг нь миний биеээс тасарсан үрс минь юм сан. Эврээ ургахаар эхийгээ мөргөх ишигнээс дор, эргэлзэлгүй ээжийгээ иддэг үр могой адил биенээс нь тасарсан биес, амьнаас нь тасарсан амьдралуудад гомдох тэр дэлхий юутай өрөвдөлтэй.

Хэлье гэвч хэлийг нь ойлгохгүй хаа нэг дохио өгөхөөс цаашгүй. Хэлж чаддагсан бол ингэж хэлэх байсан байх даа.

Хүн чи эхийгээ хайрлах атлаа эмээгээ тамлагч тэнэг буюу. Дээдсийгээ хүндлэх атлаа төрхмөө бузарлагч маанаг буюу. Удмаараа гайхуулах атлаа уг үндсээ тасдагч мэдрэл муут буюу. Усанд дурлагч атлаа ундрагыг нь сүйдлэгч ухаан муут буюу. Өөр хоорондоо ялгаагүй атлаа өнгөнөөсөө болж муудалцагч арчаагүй буюу. Өөрөө л болж байвал бусад нь чамд хамаагүй аминчхан буюу. Хүн чи хэлдэг хараалаасаа долоон дор хөгийн муу бөөс буюу. Хөөрхий намайг зовоохдоо хөлс гарсан чинээ тоогоогүй төрлөө залгигч төмөр зүрхт хамгийн арчаагүй муу тахал буюу. Хуулинд чинь хийдэл гардагтай адил, хэдэн тэрбум насны миньтүүхэнд гарсан хамгийн том алдаа чи бөлгөө.

 

 

Итгэлцэхүй

Би зарим хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй юм аа. Ойлгохгүй ч гэж дээ харин ч ойлгоод байдаг ч юм бол уу? Хүнд итгэж чаддаггүй хүмүүсийг л би их гайхаад байгаа юм л даа.  

Харилцааны үндэс нь итгэлцэл гэж би боддын уг нь. Ер нь л яаж ч бодсон итгэлийг өгч чадаж байж л бусдын итгэл, хүндэтгэлийг олж авдаг зарчим хүмүүсийн хоорондын харилцаанд хамгийн чухал байрыг эзэлдэг. Энэ нь мөнгөө өгч байж бараа авдагтай яг ижил зарчимтай. Гэтэл хүмүүс хүнд итгэхээсээ итгэхгүй нь илүү байх юм аа. Мөнгөө өгөхгүй бол бараагаа авахгүй шүү дээ.

За яахав дээ жижигхээн жишээ хэлэхэд манай ажлын нэг эгч хүмүүст ер итгэхгүй. Мөнгө зээлүүлэхгүй, ер нь юу ч зээлүүлэхгүй, хүнд туслахгүй нь их, юм гуйсан хүнд аль болох муухай зан гаргана, хүнтэй харилцахдаа намайг муугаар бодчих вий гэж бодож маш олон тайлбар хийнэ, тайлбараа дахин тайлбарлана. Хүмүүсийг юу ч хийж чаддаггүй гэж дүгнэнэ, байнга бусдыг муугаар хэлж, хүний алдаа болгоныг алдахгүй мэдэж, түүнийгээ бусдад дуулгаж явахыг хичээнэ. Үг дуу багатай, өөрөөс нь насаар дүү нэгнийг нь өөрийгөө өмөөрч чадахгүй гэж бодоод аль болох дээрэлхэж, ашиглах гэж оролдож, тэднийг аль болох загнаж харьцана.

Би яахав хэл амтай, хэрцгий авиртай юм болохоороо өмнөөс нь гөжиж, зөрж, хэдэрлэж суугаад, хэд хэрэлдээд сүүлдээ учраа ололцохчаа аядсан. Гэвч юм юман дээр л хүнд итгэхгүй байдал нь байнга ажиглагдана. Юмсыг хийхэд чи чадах уу? гэсэн байдлаар надтай харьцаж, мэддэг юм аа хэлж өгөхийн өмнө эгч нь чамд маш их тус болж байна, дараагийн удаа чи надад энэнээс их туслах ёстой гэсэн ойлголт төрүүлэхийн тулд маш олон зүйлийг нуршин ярих нь элбэг. Аль болох ихийг авч, аль болох багыг гаргахын тулд ихийг авахаасаа ч илүү хүч гаргаж байгаа нь бахархалтай ч юм шиг, бүр хэтэрхий арчаагүй ч юм шиг санагдана. Амьдралыг яг л наймаа хийж байгаа юм шиг байдлаар төсөөлдөг шиг байгаа юм.

Харин би амьдралыг наймаа гэж бодохоосоо илүү итгэлцэл гэж ойлгодог. Бүх хүн сайн хүн гэж би итгэдэг ээ яадын. Хүмүүс муу зүйл хийж чадна гэдгийг нь ч тооцоолдог. Хүнд муу, сайн талууд байдаг л байх. Муу тал дээр нь итгэл өгөхгүй, сайн тал дээр нь итгэл өгөөд байхад ер нь амьдрал илүү амар болдог шиг санагддаг.

Харин тэр эгчийн тухай. Тэр эгч лав муу юм бодсоор байгаад ажлаа сайн ч хийж чаддаггүй байх аа. Тэдний тэр хүний үеийн хүмүүс ер нь л давгүй ажил хийгээд мануустай нь тулхтай харьцаж байхад тэр эгч, бас хэдэн найзтайгаа л доошоо орж мануусыг дарамталж, дээшээ долгинох байдлаар харьцана. Ажилдаа нэг их гавьсан амжилтгүй ч чаддаг жоохон юм аа тэнгэрт тултал магтана. Тэрүүгээрээ хүмүүсийг хуурч чадаж байна гэж өөртөө итгэнэ.

Бас нэг сайн эр байна аа. Олон хүнээс мөнгө зээлсэн. Өгсөн нь ховор гэдэг юм билээ. Надаас зээлсэнээ нэг удаа өгч байсан ч 2 удаад нь харин өгөөгүй байх жишээтэй. Гэхдээ хүмүүстэй их инээж харилцана. Хүнээс юм гуйхдаа их тулгаж харьцана. Жоохон байж бай, би удахгүй очьё гэвэл чи голорчихно оо, яг одоо л ингээд өг гэж тулгана. Чадахгүй гэвэл юун сүртэй юм, ганц удаа тусалчих гэж зандарч үзнэ. Хүмүүс бүгд түүнийг муугаар ярина. Яагаад ч юм тийм хүн юунд ч юм найдаад инээгээд л явж байдаг. Хуурамч инээд байх гэж надад бодогддог юм.

Гэхдээ би тэдэнд итгэх үедээ итгэдэг юм аа. Учир нь хүнийг муугаар бодох тусам тэр хүн улам муу юм шиг санагддаг, харин хүнийг муугаар хэлэх тусам хэлүүлсэн хүн илүү муу зан гаргадаг. Хүн гэдэг тийм л амьтан. Муу сурдаг хүүхдийг загнаж онц сургасан удаа маш цөөхөн. Хулгайч хүнийг шоронд хийгээд зассан нь ч тоотойхон биз ээ. Гэхдээ угаас хүнд итгэдэггүй хүнд өөрт нь итгэх хэцүү байдаг ч, тийм хүнд хүртэл итгэх хэрэгтэй үе гарах л юм даа. Итгэхгүй бол нөгөө хүмүүс чинь муу дээрээ муухайраад, муухай дээрээ улцаганаад л явчина шүү дээ. Тэгвэл надад ч, бусад хүмүүст ч хэцүү. Тэгэхээр итгэж болох, болохгүй хүмүүсийн талаар сайн бодох хэрэгтэй юм аа. Сайн бодоод байхаар сүүлдээ хүн таньдаг чадвартай болох биз.

 

Өөрдөө ирхлсэн бэчлэг

Инэ хурвоод түрүүлж үсгөсөн ицэг, их, үвөө, имээ нардаа баялаа. Бэ таанууддаа дандай байарлж явдий шөө. Зарнидаа бэ үөрийгөө яннр эх азтаа хөн ен вээ гэгэж боддоголдоо. Дэхээр инэ аньдрл нэээх гойом шэг санахдайдайдышд. Хүнүүс бөгдөөрөө нээх сайхна сэтэглтээм чим шэг, аньдрах нэээх гойчомшэг бодохдог ээм үеүүндэд бэ ээмр дуртаамычэн.

 

Хайртаа хөнтэйгөө хоёулангаа хамтаарай байгоолайвал бөр гоймаа. Ёомнуусыг бөгдөөрөнгийг нь инээнсэглээл, сэглээл давч туулайд байгуул цайшаа зүндөө удоон аньдрнөө яадын.

 

Төрөл арилжихуй дур

Хүмүүн төрлийг олж төрсөн минь үнэн. Одоо энэ төрлөө юугаар арилжих вэ? Үхсэний дараа ямар төрлийг олох бол?  Хойд  нас гэж байдаггүй бол яах вэ? Хойд нас гэж байсан ч гэсэн нүгэл минь давчихвал яах вэ? Энэ тухай ярих гэсэнгүй. Зүгээр хүн энэ амьдралаа юуны төлөө зориулах вэ гэсэн асуултанд хариу хайж бичлээ.

Би бол хувьдаа хүмүүн хэмээх энэ төрлөө аз жаргал, хайр сэтгэл, гэр бүл, өнгө мөнгөнөөс, мөн идэх хоол, уух унднаас, унтахаас, амрахаас, амьдралын сайн сайхан бүхнээс арилжих санаатай байна.

Ер нь бол хүний амьдрал хэзээ жаргалтай байдаг вэ гэж бодох нь ээ хүсэл биелэх торгон агшинд хүн хамгийн жаргалтай байдаг мэт бодогдоно. Хүмүүүс хүслээ биелүүлж чадахгүй байгаа учраас урвайж, дорвойгоод, хувь заяа, төөрөг тавиландаа гомдоод, уйлж унжаад явдаг юм болов уу? Үгүй байх аа. Хүмүүс ер нь юуг хүсэхээ л сайн мэддэггүй шиг санагддаг. Хүсэл гэдэг нь мөрөөдлөөс өөр юм байгаан уг нь миний бодлоор.

За тэгэхээр мөрөөдөл гэдэг нь биелэхгүй байх магадлал өндөр, ерөнхий утгатай, биелэх юм бол хүнд нэлээн их сэтгэлийн хөөрөл, эерэг мэдрэмж авч ирэх боломжтой амьдралын тухай хийсвэр төсөөллийн тархинд хадгалагдсан хэлбэр юм. Мөрөөдөл нь хүний ирээдүйд хүрэх чиглэлийг тодорхойлж байдаг бөгөөд мөрөөдсөнөөр хүн хэсэг зуур өөдрөг байдалтай болдог. Энэ шинжийг нь байнга ашигладаг, мөрөөдсөөр түр хугацаануудыг өөдрөг өнгөрөөж үүндээ донтсон хүнийг мөрөөдөгч гэж хэлнэ.

Хүсэл гэдэг нь тухайн хүний ойрын ирээдүйн талаар боломжит хамгийн сайхан төсөөлөл бөгөөд энэ нь  биелэх боломж өндөртэй, түүнийг биелүүлэхийн тулд нэлээдгүй хүч хөдөлмөр, ур ухаан, зохион байгуулалт, мөн тодорхой хэмжээний золиос шаардагдах шинжийг агуулна. Хүсэл нь биелэх бүрт хүн өөртөө итгэх итгэл, өөдрөг байдал, эрч хүчийг олж авч байдаг. Энэ шинжийг нь байнга ашиглаж, хүслээ биелүүлж чаддаг хүнийг хүмүүс чадварлаг хүн гэж хэлдэг.

Хүсэл мөрөөдөл хоёр шууд холбоотой. Хүн өөрийнхөө тодорхой мөрөөдлийнхөө төлөө хүсэх хэрэгтэй байдаг. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй, ийм юм амжуулах, ийм юмыг олж авах хэрэгтэй гэсэн байдлаар хүслээ мөрөөдлийн зүгт чиглүүлж байх нь чухал. Тэгэхгүй хоорондоо холбоогүй олон төрлийн хүслээ гүйцээж явсаар өөрийгөө хэн гэдгээ ойлгохоо больж, хийж чаддаг ч юм шиг, чадсан ч юм шиг, гэхдээ ямар ч үр дүнд хүрээгүй ч юм шиг хоёрын хооронд, холион бантан амьдралтай болдог. Эсвэл хүсэлгүй дан мөрөөдсөөр суугаад юу ч хийж чаддаггүй хоосон мөрөөдөгч болно.

Хүсэл мөдөөдөл хоёр хослоод ирэх цагт хүнд зүтгэл хэрэгтэй болдог. Хүмүүсийн хамгийн их алддаг зүйл нь идэвхи, зүтгэлгүй байдал байдаг шиг санагддаг. Идэвхи зүтгэл гэдгийг зарим хүмүүс бас сайн ойлгодоггүй шиг байгаамаа. Юм болгонд идэвхитэй, бүхнийг чаддаг, чадахыг эрмэлздэг байдлыг зүтгэл гэж ойлгох гээд байдаг. Чухамдаа бол энэ нь шал ондоо зүйл юм. Зүтгэл бол төлөвлөх чадвар гэж хэлэхэд болохоор эд. Зарим зүйлийг зоригтойгоор золиосолж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зорилготой, тууштай хөдөлмөрлөхийг хэлдэг. Тууштай гэдэг нь байнга гэсэн үг бас бэш ёом. Тууштай гэдэг нь аль болох ойрхон, олон давтамжтайгаар тухайн зүйлийн төлөө, тодорхой төлөвлөгөө зохион байгуулалттайгаар хөдөлмөрлөх гэж ойлгож болно.

Мөн хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь хэт их чармайлт гаргах явдал юм. Хэт их ажилласнаар хүн амархан ядарч дараа, дараагийн ажлуудаа алдахад хүрдэг. Хэт их чармайх нь гол бус харин зөв төлөвлөх л чухал юм. Өөртөө амрах, идэх, унтах завыг заавал гаргаж байх хэрэгтэй. Амрах хэрэгтэй бол чухал ажлыг ч түр хойшлуулах зоригтой байх нь дээр. Ядарч, яарч буруу хийснээс бага зэрэг хоцроод ажлаа хэвийн явуулах нь илүү үр дүнтэй байдаг шиг санагддаг.

Хамгийн гол нь хүн өөрийгөө маш сайн судалж байх хэрэгтэй. Би хэр удаан цагаар ажиллавал хэвийн байдаг вэ? Би хэр их хоол идэх хэрэгтэй байдаг вэ? Би хэчнээн цаг унтах хэрэгтэй вэ? Би ажлыг хэр их ажлыг хэр хурдан амжуулдаг вэ? Зэрэг асуултуудын хариулт танд бэлэн байх нь маш чухал. Ажилд тааруулж өөрийгөө өөрчлөх биш өөртөө тааруулж ажлаа төлөвлөх нь илүү үр дүнд хүргэнэ.

Төлөвлөсний дагуу бүх зүйл бүтэхгүй гэдгийг ч давхар төлөвлөх хэрэгтэй. Бүх зүйл 100 хувь бүтэхгүй байсан ч өөрийн чадах дээд хэмжээндээ ажлыг хийж байх нь цаашид хэрэгтэй. За за тэгээд төлөвлөх гэдэг чинь менежмент энэ тэр гээд том шинжлэх ухаан болоод хөгжчихсөн байхад би олон юм яриад яахав.

За тэгээд энэ маягаар өөрийнхөө хүсэл, цаашилбал мөрөөдлийг биелүүлж жаргалтай амьдрах боломж хүн бүрт бий. Гол нь тууштай, төлөвлөгөөтэй амьдрах нь хүний амьдралыг утгатай болгодог шиг санагддаг юм. Аль болох олон, ойр ойрхон давтамжтайгаар өөрийнхөө хүслүүдийг мөрөөдөл рүүгээ чиглүүлэн хөдөлмөрлөж, хамгийн их амрах, хамгийн их бүтээх хоёр үйлийн торгон заагийг мэдэрч амьдарвал хүн хэмээгч нь төрлөө төвөггүйхэн арилжчих юм байхаа.

Сэтгэлээ тайтгаруулсан цуваа хэдэн үг

Бүдэг, бүүдэг тэнгэр нь бүрхэг байсан ч, бүр тэндээс цас нь бороотойгоо холилдон цутгасан ч, галын утаанд хахам, гадаа гарахад хүйтэн байсан ч энэ сэтгэл өөрөө ариун тул айх зүйлгүй, энгийн даруу хэрнээ жаргалтайгаар энэ өдрүүдийг үднэ.

Өнгөтэй, мөнгөтэй л хорвоо болохоор өрөвчгүй нэгэнд зүхэгдэж, хоосон ядуугаар, зүс царай муугаар хэлүүлж гологдох үе байх л биз. Өнөөдрийн дараа өөр өдрүүд байдаг л болохоор өнгөрсөнд харамсалгүй өөдрөг загнаж, өөдтэй амьдралын төлөө алхалж, болохгүй бол мөлхөлж явсаар нэг л мэдэхэд хүсэл мөрөөдлүүдээ нэг нэгээр нь биелүүлчихнэ биз.

Өвчинтэй, зовлонтой л хорвоо хойно, өөр нэг өдөр өвдөх л биз. Өнөд түшигтэй хүмүүс дэргэд минь байгаа тул айх зүйлгүй, өөрийгөө хайрлалгүй мөрөөдлөө биелүүлнэ. Биесээ дээдлэн, дэмжиж явсаар бидэн хүмүүс зовлонг дийлдэг. Амиа бодсоор ганцаардсан нэгэнд л амьдралын хатууг туулах хэцүү биз.

Ус шиг эмзэгхэн, уяхан сэтгэлийн минь ундрагыг нь таслахаар үгэн чулуу нүүлгэх, үйлт муу хүмүүний өөдгүй зангаас би айхгүй. Мөс шиг хүйтэн бас хатуу бодлоороо хэвнэг хийж мөнөөх сэтгэлээ хамгаалж дөнгөх биз. Нар шиг дулаахан хайрын үгс хэвнэгийг минь тайлах нь дамжиггүй болохоор надад энэ амьдрал хэцүү санагдахгүй байна.

 

 

Нойргүй шөнийн номхорсон хүлээлтийн тухай

Тарчилгаант мянга мянган жил үл төгсөх, дуусах адил

Тэр л цаг хугацаа юутай удаан өнгөрнө вэ, үл төгсөнө вэ?

Уйтгарт сая, живаа өдрүүд шиг л бөгтийн бэдрэх

Урхагт тэр цаг хугацаа юунд, хааш ийм удаан нүүнэ вэ?

Тарвалзах шавж хорхой адил дотор огиулсан, давчуу

Таагүй энэ өдрүүдийг би хэрхэн үрнэм, зарнам бэ?

Тавьсан толгой дэрэн дээрээ хараар дарж хөмсөг атирах

Тавь, жаран боодол шөнүүдийн хэдийг нь би өнгөрөөгөө бол?

Жихүүцэлт жаран тэр бум мөсөн ширхэгүүд над дээр буух шиг

Жирвэсхийн хэсэгтээ л дааруулаад хавраар улирдаг өвөл шиг

Зүрхийг зүүнээс баруун тийш сүлбэн гарах үзээрт нэгэн уй гашуу шиг

Зүгээр л дуусахгүй мэт санагдах ийм амьдралыг би үл хүснэм бурхаан

Чи энийгээ буцаагаад ав намайг чөлөөл

 

2009:05.04-ний 04 цаг 31 минутад орон дотроо бичсэн

 

Муу зүүд манав

Танил хонгор чинагш гүйн одох, орчих, үл гүйцэгдэх

Түүний араас очин ядан би үл гүйцэx үл таарах

Дэргэд нь суухын төдийд ухаан сарнин тэр зугтах

Дэндүү чармайн барьж аваад тэврэх зуур тэр замхрах

Харж дагасаар хажууд нь очих төдийд би андуурсан болох

Харсаар байтл нүдний урдуур намайг үл тоон ширвэн өнгөрөх

Үйлт хорвоогийн арга бүхнийг дуусган түүний хажууд хүрэхэд

Үйсрэх зүүднээсээ хөлөрсөн биеээ тэврэн би өөрөө сэрчих

Муу зүүд манаж хонов

Өөрийгөө мэдрэхүйд итгэх нь

Нэг л болохгүй байсан юм аа. Энд нэг л юм буруу байгаад байсан юм.

Бүх юм утгагүй, хүмүүс надад муухай хандаад байгаа юм шиг санагдаад. Амьдрал угаас утгагүй юм шиг бодогдоод. Дотор давчуурч, хүсэл мөрөөдөл минь биелэхгүй юм шиг санагдаад, хорвоо өөрийн түмэн зүйлс, хог шороогоороо намайг дарах гэж оролдоод, чөтгөрийн, ад зэтгэрийн нэгэн зүйл сүнсийг минь хулгайлсан юм шиг мэдрэгдээд байх юм.

Уг нь бол улиас модод жил өнжсөн алтан навчсаараа гоёл хийхээ больж, жинхэнэ гоёмсог ногоон навчаа ургуулах гэж зүтгэлэх, өндөгнөөсөө шинэхэн төрсөн шоргоолз, ялаа тэргүүтэн шавьжнууд энэ жилийнхээ амь зуулгаа цуглуулах гэж итгэл бардам гялалзан сүлжилдэх хавар цаг, миний хамгийн дуртай улирал ирж байна шүү дээ.

Урган дэлбээлэхүйн учиг болсон, урин сайхан цаг ахуйд би юунд ийн үл бүтэн суух билээ хэмээн бодож өөрийгөө чагналаа. Энд болохгүй  юм байх аваас надаас эхтэй хэмээн санаж орчлонгийн олон зүйлсэд үл самууран өрөөлөөс бус өөрөөс алдааг хайж эхэлбэл учир нь олдох чигтээ зүглэв.

Адгарсан амьдралын шуурганд цохиулж, алдахаас айн өөрийг хамгаалах гэж биеээ бэгнэсэн миний л буруу. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх биш, хэр тохирсон зохимжит боломжийг хүлээн өөрийг амраах нэрээр залхууран сууснаас хийж амжаагүй тэдгээр зүйлс одоо надаас хариугаа нэхэж зовоож буй нэгэн зүйл байна.

Хэр тааруухан чадалтайгаа амьдралын буруу гэж тооцож, амьдрал хэмээгч нь би өөрөө гэдгийг умартсан өөр нэгэн алдаа байна. Энэ алдаа н улмаар чадвар дутуу бүхнийг гүйцээх албатай гэж өөрийгөө хүчлэн, чадаагүй зүйлдээ өөрийг буруутгах хүний толгойд оромгүй тэнэг бодол үүтгэж, хар толгойгоо хий дэмий зовоож суугаагаа сая л мэдэх шиг боллоо.

Хүмүүсийн хэлсэн үгийг хүндээр тусган авч, дутуу бүхэндээ сэтгэлийг чигийг хандуулж явсаар нэг л мэдэхэд дутуугийн комплекс хэмээх дарамтанд орж, түүнээсээ гарахын тулд амрах буюу залхуурах, ажиглах буюу биеийг оторлох зэрэг олиггүй аргуудыг ашиглан цаашид хэрхэхийг бодож буй царай гарган цаг алдсан балар нэгэн мадаг байна.

Энгийн мэт боловч хамгийн том алдаа нь өөрийг хуурч, өнгөө бүдгэрүүлж, сүнсээ сүг болтол итгэл болон сэтгэлээсээ зугтсан арчаагүй, дорой зан гаргасан үйлийг бие, ухаанаараа гүйцээсэн явдал байна. Эцэстээ энэ нь өөрийгөө үхшүүлж, өмхөрсөн хожуул шиг, өгөршсөн даавуу шиг хэврэг нэгэн болгох замыг минь гэрэлтүүлж, чинагш энэ замаар алхалхаар шийдэж сууснаа бодон бодон харуусав.

Алдааг амьдралаас биш өөрөөсөө хайж бас олж сурах болоогүй л байгаа юм байх даа энэ хүн. Гэхдээ одоо хийсэн алдаандаа харамсан суух биш цаашид хэрхэн өөрийгөө өөрчилж, улс орныхоо чадварлаг иргэн болгох талаар бодсу.

 

 

Түймэр дур хандаж хэлсэн зэм үгс

Түймэр ээ чи аан гээд сонсож бай. Чиний амьдрал нэг л биш ээ.

Чи өөртөө биш өөр хүмүүст найдаж, хорвоог хүмүүсийн дэмжлэгтэйгээр туулахаар шийдчихээд сууж байгааг чинь би мэдэж байна. Чиний наад бодол чинь надад огтооооооос таалагдахгүй байгааг дуулгаж байгаадаа нэн таатай байна.

Энэ хорвоод чи хүн болж төрсөн юм бол айлын хаяанд хэвтдэг нохой шиг, хоолны шавхрага, үлдэсийг нь долоож амьрах ёстой юм уу эсвэл өөрийн гэсэн амьралаа босгож, тэнэг толгойгоо олигтой ажиллуулж, унжгар биеээ дайчилж, зайчлаад тэр л амьралынхаа төлөө олон зүйлийг хийх хэрэгтэй байна. Үүнийг чи өөрөө ч мэдэж байгаа. Даан ч чи өөдгүй амьтан юм.

Чамд нэг ийм муухай зан байна. Юмыг төлөвлөчихөөд хийхгүй явсаар цагийг нь тулгаж байгаад эцэст нь биеээ зовоож, баахан юмруу үсчээд үр дүн муутай, үлдэцгүй шахуу, бэлэгдлийн чанартай хэдхэн ажил амжуулсан болоод өөрөө нэг их ядарсан хүн болоод өнгөрдөг чинь үнэн биддээ чи. Тэгээздээ чи. Тэгдэгздээ чэээ. 

Хоосон толгойтойгоо мэдсээр байж хоол, унд эргүүлж, зугаа цэнгэл хөөж явах цагаа орчлонгийн юмсыг мэдэж, сурахад зарцуулах тийм хэцүү гэж үү? Чи энэ талаар сайн бодоод үзээрэй. Чамд сурсан мэдсэн юм илүүднээ нэг байхгүй шүү. 

Зэ тэгээд чиний тэр төлөвлөгөө гэж нэрлэдэг мөрөөдлүүдийн чинь талаар ярихаас ч огиудас хүрч байна. Гэхдээ хэлэхгүй байж болохгүй нь. Чи өөрийнхөө мөрөөдлийг төлөвлөөгөөнөөсөө ялгаж салгаж ойлгож чадаж байна уу. Чадкууайх, барахгүйайх, дөнгөхгүйайх чи.

Юу хүсэж, мөрөөдөж яваа чинь чиний зүглэх чиглэл чинь юм байгаан мэдэв үү!!!

Юу хийх ёстой вэ гэдэг чинь тулгамдсан асуудал чинь байгаа юм ойлгов уу!!!

Тэгээд тэр хоёрыг хэрхэн зохицуулж, хооронд нь яаж холбогдуулж амьрах вэ гэдэг асуултын хариулт нь чиний ерөнхий төлөвлөгөө байгаа за юу!!!

Тэр төлөвлөгөөгөө цаг, хугцаанд хамааруулан салвар, бүлгээр нь ангилж байгаа чинь чиний мастер төлөвлөгөө чинь болно ойлгов уу чи!!!

Мастер төлөвлөгөөн дотроо дахин хэтийн буюу 4 жилийн, дунд хугацааны буюу 2 жилийн, ойрын буюу нэгэн жилийн төлөвлөгөөнүүдийг чи өөрөө зохиогоод бичээд бай за юу!!!

Тэрний дараа тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх зорилтуудыг гаргаад ир мэдэв үү!!!

Ер нь чамд л гэж хэлэхэд энэ амьрал чинь тэр чигээрээ менежмент юм байгааншт. Гэтэл чи яаж байна. Нэг л урсгалаараа хүн. Нэг л сайхан тайван амгалан хүн. Салхи хаашаа Түймэр тийшээ гээд л яваад байж болжоогоомуу даа чи. Худлаа л нэг их мөрөөдсөн хүн. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хүн хөдөлмөрлөх ёстойн байгааздээ. Тэр дусмаа хөдөлмөрөө зорьсон зүйлийнхээ төлөө зарцуулах ёстойн биййгаазз дээ /шүд зуун хэлэв/ дурраккааа.

Шал дургүй хүрчихлээ. Бодсоноор бүх зүйл болчино гэж бодож байгаа бол бодохоо больсон чинь дээр шүү. Идеал тал руу хэвгийсэн амьдрал чинь надад ер таалагдахаа байлаа. Одоо нэг тийм материаааллаг, айн. Нэг тийм бодит, реалистический мөн үү? Во во во. Тийм нэг бодит амьралд чиглэсэн, Монголын сууринд буухуйц зүйл хий л дээ. ЧИ ТЭР БОДЛЫН ТЭНГЭРТЭЭ НИСЭЖ АМЬДРААД БАЙНА. Нисэх нь тэнгэрт ч буух нь газарт гэдэг монгол улсын албан ёсны зүйр зэцэн үг вий шүү нөхөөр зао.

Нэг л өдөр энэ амьдрал тэр чигээрээ чиний туранхай нуруун дээр бүхэл бүхлээрээ буугаад ирнэ гэдгийг чи мэднэ вээз. Мэдэжугайн бол яг одооноос эхлээд хийх ёстой юмнуудаа хийгээд орой 18,00 цагт төлөвлөгөөгөө бичгээр гаргаад надаар гарын үсэг зуруулж баталгаажуул мэдэээ!!!

Тэгэхгүй бол би чиний толгойноос гарч гулрах, эс бөгөөс ажил хаяж чиний дайсан болох залхуугийн талд урвах, үгүй волвоос энэ тэнэг толгойг чинь дотроос нь сүйрүүлэх хүртэл СӨРӨГ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ МЭДЭГДЬЕ!!!

Түймэрт хандаж зэм үг бичсэн чиний ОЮУНСАНААСЭТГЭЛ. 2009.04.23-ны өдрийн 13 цаг 13 минут.

Жич /PS/Постскриптум: Би чамд хайртай, гэхдээ би тоглоогүй байна шүү хө/ I love you, but it is not a joke hu/ Я люблю тебя, но это не шутка хоү.

 

Өөртэйгөө хуралдсан хурал

Нүдэн дээр минь өтлөн буй нөгөө л хоёр хөгшнийгөө бодон суухад миний нас ч гэсэн нэмэгдсээр байгааг санахгүй байхын аргагүй. Өдөр өдрүүд өнгөрсөөр өөр нэг мөчид л би үхлийн дээсэн дээр дэнслэн хэвтэх өдөр бий гэж бодох бүрд өнгөрсөнд, өнөөдөрт хийж бүтээсэн үйлс хэргээ голонгуйхан сууна.

Цаг хугацаа хэмээгч чи юутай түргэн намайг залгилна вэ. Цаашид юу болохыг эс өгүүлэх атлаа ирээдүй хэмээгч чи намайг чинагш амьдрахуйд яаруулах нь юуны төлөө билээ. Бодлын үзүүрт бэдчин, бүдчин алхлах ухаан санаа минь хэзээ ч юм буурал сууж, төдөлгүй зөнөхөд үрс минь түүнийг түгшүүрлэн харсаар намайг өрөвдөх тэр л үед би өөрийнхөө өвгөжсөнийг мэдэхгүй бол юутай харамсалтай билээ.

Олон жилийг амьдарч өнгөрөөсөн ч би өөрийгөө залуу хүү хэмээн бодсоор, онож яг хэзээ хөгшрөхөө мэдэхгүйдээ бардамнан, оргилуун залуу насны ааг хэмээгч хөөрүү занг түрүү болгон амьдарч буйгаа санан сэтгэлийн галыг бөхөөвч хийж бүтээх зүйлсээ толгой дотроо жагсаан бичиглсэсэн буйгаа бодоход бас чиг энэ хэдхэн жилийг үргүй өнгөрөөсөн гэж бодолгүй тайвшрах.

Өөрийгөө хүн гэж тооцсондоо өрөөлийн амьдарсан замналыг давтах бус өөрийн гэсэн онцгой нэгэн түүхийг энэ дэлхийн цээжин тушаа буй МОНГОЛ хэмээгч газарт нь хөлийнхөө мөрөөр, ухааныхаа цараагаар үсэглэн хадахыг эрхэмлэн ийнхүү амьрахыг учгаа болгон ирээдүй хожид чухам ямархан зүйлс өрнөхийг тооцоолохуйг хүсэмжлэн сууж бодоход: 

        - Үлээхийн төдийд унтрах лааны дөл шиг эмзэгхэн ч, үүн лугаа адил өөд бадран тэмүүлэгч сэтгэлийг үнэт чухаг зүйлд зарцуулахыг тэргүүн болгон тунхаглав.

        - Үгсэхийн төдийд цэцэг адил ургах оюун санаа хэмээгчийг өмхөрч буй хожуул адил өчүүхэн өөртөө бус эгэл орчлонд төрсөн хүмүүн бүрийн тусын төлөө зориулахыг дээд болгон тэмүүлэв.

        - Аглаг ойн зэрлэг амьтан лугаа таарсан бүртэй хүчлэн тулалдахын оронд ухаанаар учрыг тайлалцан эв найртай явж, урьдын муу явдал бүрт өш санан самуурахгүй, чинад урагшын ирээдүйд чин хүслээ зориулан өөрийг дийлэхүйд тэмүүлэх сэдлийг дэс болгон дэвшүүлэв.

        - Бодлын нугачаа бүрийг боловсруулахын төлөө бус бодол хүрэх дээд бүхнийг буй болгохын төлөө өөрийн биеийн болон сэтгэлийн чадлыг зориулахыг эцэслэн шийдэв.

Эрээ цээргүй бодлын мухрыг уудлан энд тэндгүй хөглөрөх бодол бүхнийг цэгцлэн суух цаг мөчүдийг өөрт олгон, түүнийг үр өгөөжтэй зарцуулахыг өөрт зарлиг болгосноор энэ хэдэн хормын турш үргэлжилсэн өөртэйгөө хуралдсан хурлаа дуусгав.

 

Гэгээлэг өглөөний тухай гэнэн тэмдэглэл /Өдрийн тэмдэглэл гэж тооцож болно/

Өглөөний хоолонд өндөгтэй хиам шараад, мишээл талхтай. Ингэж өглөөний цай уугаагүй их удсан байна шүү. Ижий тэндээс үглэж байгаа сонсогдоно. Мишээл гэсэн нэртэй л болохоос Атар талх шиг л юм байна. Баларсан юмнууд чинь атар хийх гурилаараа хийчихсэн юм уу хайшаан гэнэ. Нээрээ л шал өөр байлаа. Гэвчиг сэтгэл гундахгүй идэж өглөө. Сайхан цай уучлаа.

Гараад алхсан чинь мангар гоё цаг агаар явжээнэ аа. Нар ээгээд л, салхи сэвэлзээд л, хүмүүс тайвуухан алхаж яваа харагдана. Хос залуус хоорондоо хөтөлцөж, хүүхдүүд аав, ээжтэйгээ хөтөлцөж, машаант нэг нь жолооны хүрдтэйгээ хөтөлцөж яваа харагдана.  Хүмүүстэй зөрөлдөн, дагалдан явсаар нэг мэдэхэд атуусны буудал дээр очив. Очмогц нэг атуус зогсоод Офицер 200-гаар, Офицер 200-гаар гэв. Өө зөөз, 100 төгрөг ч болов хэмнэгдэх нь дээ гээ л үсрээд суучлаа.

Атуусанд нэг эмэгтэй 2 или 3 орчим настай хүүхдээ өвөр дээрээ суулгажээ. Үр нь бумбайсан, жижгэн цагаан гараа цонхны доод хэсэгт тавиад шулганана. Ээжээ тэе үүий? Аль вэ миний хөө? Өө өнгөлчлөө... Энэ машин гоёий тэ? Аль машин? ... /Бас л өнгөрчихсөн бололтой/. Дараагийн буудал дээр очив. Офицер 200-гаар, Офицер 200-гаар гэж хондуутар нь хашгирна. Хүү дагаж хэлнэ. Оцийр хоёууяр, оцийр хоёууяр ... Оцийр хоёууяр, оцийр хоёууяр. Бүр аманд нь орчихсон бололтой цонхоор харангаа дахин дахин үглэх нь хөөрхөн гэж яав аа. Тэгсэнээ гуанз хармагцаа тэнд хоол байна би хоол идий, бууя ээжээ хоол идий гэнэ. Ээж нь цэцэрлэг дээрээ очоод иднээ миний хүү. Өчигдөр цэцэрлэг нь ямар хоол өгсөн? гэж асуусан ч хүү нь хоолны нэрийг мэдэхгүй байгаа бололтой нүдээ томруулж, амаа ангалзуулж байгаад болин цонхоор харан суув. Хөөрхөн хүүхэд харж өхөөрдсөөр нэг мэдэхэд буух болов.

Атууснаас буугаа л цоглог гэгч нь алхан ажил руугаа үсрэн оров. Замаар хүмүүс намайг даган гарсан тухай бодож өөрөөрөө бахархав. /Бахархах юм аа олсон байгааз ха ха/ Жижүүртэй ёсолж мэндлэнгээ картаа уншуулаад шатаар нисэх мэт хурдлан гарав. Өрөөндөө ороод ярзайтал инээнсгэлээд САЙН БАЙЦГААНА УУ гэж цээжээ төвхийлгөн хэлэхэд бүгдээр сайн, сайн гэлцэв. Сайн байгаа бол яамай даа хэмээн бодсоор дөрүүлжин харынхаа киноопгийг нь дарж асаав.

13 инчийн wide, Liquid Crystal Display аая. Лаг харагджаагаан чинь. Өнгө энэ тэр бол тас хар. Хүнүүс яасан жижгэн ен л гэдийн. Дэлгэцнийх нь хэмжээ нь 15" -ээс нээх ялгагдахгүй. 13" wide болохоороо хажуушаагаа өргөн бөгөөд өндрөөрөө бага зэрэг жижиг. Тэр муу авдар шиг дөрвөлжин том хараасаа хамаагүй дээр байгаан чинь.

Wide гэснээс манай нэг найз онигордуу юм л даа хөөрхий. Өөрөө захиалаагүй юм аа л гэдийн нүдээ. Тэр муу намайг нүдний шилтэй энэ тэр гэж матарчлаад, бараг л сохор, царай муутай нтр гэх нь ээ. Тэгэхээр нь би худлаа инээж суужаагаад "Миний найзаа, хорвоог wide-аар харах ямар байна гэж асуусан чинь хажууд нь суужээсэн хүнүүс татаж унаж билээ. Нээрээ л миний муу найз энэ 13" widе шиг хардаг байх даа.

За за. Амралтын 10 минутаар нэг бичлэг хийчлээ. Өнөөдөр их өөдрөг байнаа. Сайхан байна. Таанууд ч гэсэн өөдрөг сайхан байгааз дээ. Тэй?

 

Хавар болоод... (Өдрийн тэмдэглэл)

Хавар миний дуртай улирал юм байгаан. Гэтэл энэ өдөр би нэг л сонин мэдрэмжүүдээр дүүрэн суугаад байна аа. За тэгээд өдрийн тэмдэглэл шиг юм биччихлээ гэх хүн гарах л байх. Нэг мөсөн өдрийн тэмдэглэл гээд нэрлэчихье. Өдрийн тэмдэглэлд дургүй хүмүүс уншихгүй өнгөрнө биз ээ.

Дуунуудаа сонсож байна. Shuffle хийлээ.

In my place гэдэг дуу явж байна. There are lines that I could not change ... crossed the lines should not have crossed ... Энэ жил би хүмүүсийн хувьд давах ёсгүй хэд хэдэн шугамыг дайраад гарчихаж дээ. Тэгээд юу болов? I was lost болчихсон ч юм шиг санагдах юм. Урьд нь миний амьдрал хэвийн байсан ч юм шиг санагдах юм. Өнгөрөн одсон амьдралаа үгүйлсэн хүн л Please, please come back and sing for me ... гэж дуулдаг байх даа.

Crazy гэдэг дуу явж байна. Гнарлз Барклигийн дуулдаг дууг Нээлли Фюртадо дуулжээ. It makes me crazy... I think you're crazy, I think you're crazy just like me ... May be am crazy, may be yo crazy, may be we're crazy... probably ... Хүмүүс заримдаа адил тохиолдлуудад адил зүйлийг мэдэрдэг. Ялангуяа ойлголцоод эхлэхээрээ. Тэгэхээр над шиг ажил ихтэй байгаа хүмүүс надтай адил зүйл мэдэрч байгаа байх даа. Ядраад л хэ хэ.

Gloria Gaynor -ийн I will survive гэдэг дуу явлаа. Тийм ээ юу ч тохиолдсон даваад л гарна. Амьд үлдэнэ ч гэж ойлгож байс болох л юм. Угаас хүнд үхэх боломж хомсхон байдаг. Тэгэхлээр гол нь сэтгэлээрээ үхэж л болохгүй байх. Амьдралаас сайхныг нь түүгээд явчих хүсэл төрүүлсэн сайхан дуу.

Sad eyes - Enrique iglesias... I guess sad eyes never lie...

Every day here you come walking I hold my tongue, I don't do much talking You say you're happy and you're doin' fine Well go ahead, baby, I got plenty of time, Coz Sad eyes never lie

Уйтгартай нүд хуурдаггүй, азжаргалтай, ажил үйлс сайн байна гэж хэлсэн ч нүд чинь намайг хуурч дөнгөхгүй. Ийм л утгатайм шиг байна. Хүний нүднээс уйтгар гунигтай, эсвэл жаргалтай байгаа эсэхийг нь мэдэж болно. Гэтэл зарим хүмүүс амнаас гарсан үгнүүдийг шууд л хүлээж аваад л тэрчигээр нь ойлгочихдог. Дараагийн дуу явж эхлэхэд л энэ тухай бас л бодлоо.

Fergie -Big girls don't cry гэдэг дуу шүү дээ дараагийн дуу нь. I am gonna miss you like child misses the blanket ... I hope you know. Би чамайг маш их санах болно, тэрийг чи мэдэж байгаа байх гэж найдаж байна гэсэн утгатай юм шиг санагддаг юм. Хэлээгүй бол хэн ч мэдэхгүй шүү дээ. Нүднээс зөвхөн уйтгартай, эсвэл жаргалтай байгаа эсэхийг л мэдэж болох байх.

Гэтэл дараа нь Кэлли Миног - It's in your eyes гэдэг дуу явах юм.

It's in your eyes , I can tell what you're thinking, My heart is sinking too, It's no suprise, I've been watching you lately, I want to make it with you. 

Чөтгөр гэж энэ дууг ойлгохгүй байна. Ямартай ч би чиний юу бодож байгааг чинь хэлж ч чадна, учир нь чиний нүдэн дээр чинь бичээстэй байна шд. Ийм л утгатай шиг байгаа. Тэгэхлээр миний саяхан бодож байсан нүднээс зөвхөн уйтгар, эсвэл жаргалыг нь харж болно гэж бодсон худал болох нь ээ.

Natalie Imbruglia - torn гэдэг дуу явлаа. Энэ дууны утгыг бас бүрэн ойлгохгүй ээ. Ямартай ч эхлээд нэг залуутай уулзаад сайхан байсан чиг, эцэстээ салж хагацсан, одоо би дусал нулимс шиг хүйтэн, ичгэвтэр, хэнд ч хэрэггүй, шалан дээр хувцасгүй хэвтэж байна. Миний мэдрэмжүүд ийм л байна. Мөрөөдөл минь биелсэнгүй, биелүүлэхийн төлөө тэмцэх ч хүсэл алга гэсэн утгатай юм шиг байна лээ. Тэртэй тэргүй цаашид амьдраад л явахаас хойш гутарч гуниж, шалан дээр хэвтээд яах ч билээ. Гэтэл бараг л хүн бүр гутарч, гуниглаж, уйлж хайлж, өчүүхэн, өрөвдөлтэй байдалд орж үздэг. Хэрцгий ч амьдрал юм даа.

No doubt - Do not speak. Миний дуртай дуу явж байх шиг в. Бас л салж хагацсан тухай дуу юм.Үргэлж хамт, цугтаа байдаг байсан. Гэтэл одоо би хамгийн сайн найзаа алдаж байна. Хэрэв чи үнэхээр явах гэж байгаа бол яагаад гэдгийг чинь би мэдэхийг хүсэхгүй байна. Учир нь надад тэрийг чинь сонсох хэцүү байна. Юу ч битий ярь, тэр шалтгаанууд чинь надад хэрэггүй. Чиний юу бодож байгааг чинь ч мэдэж байна. Зүгээр л дуугүй байгаад аль гэсэн утгатай.

Don't speak, don't tell me coz it hurts, I know what you telling, so please stop explaining, I don't need your reasons...,

hush, hush, darling. hush, hush, don't tell me coz it hurts... /Accoustic version нь үнэхээр гоё сонсогдох юм гэж бодов/

It must have been love - Roxette. Бүх хүн мэдэх биз ээ. Би санадаг юм. Орон дээр хэвтээд л дуулаад байдаг клип энэ дууных байх аа. Сайхан дуу, гэвч бас л бүтэлгүй хайрын тухай юм шиг байгаан.

Lay a whisper on my pillow, leave the winter on the ground. I wake up lonely, there's air of silence in the bedroom and all around. touch me now, I close my eyes and dream away.

It must have been love but its over now. it must have been good but I lost it somehow. it must have been love but its over now. from the moment we touched til the time had run out.

Хит дуунуудын ихэнх нь бүтэлгүй хайрын тухай дуунууд байдаг гэдэгтэй санал нийлэв. Хэ хэ. Тэглээ гээд хит дуунуудыг сонсохоо байлтай биш. Хувь тавилантайгаа эвлэрэхээс дээ.

 

 

 

 

Онигоо

Дөрөвдүгээр сарын нэгэн өдөр эхэллээ. Инээж бас болох юм. Хэдэн онигоо оруулчихлаа. Багадаа л их онигоо сонирхдог байж дээ. Одоо ихэнхийг нь марчихаж.


Ээж нь гэртээ орж иртэл вовка уйлж сууна.

- Яасан миний хүү?

- Аав дээврийн хонгилд өөрийгөө дүүжлээд үхчихэж.

- Юу, юу гэсэн үг, вэ худлаа байлгүй дээ. Ингэж хэлээд дээврийн хонгил руу гүйн гартал юу ч болоогүй байв.

Вовка араас нь орж ирээд.

- Ха ха, худлаа ярьсымаааа. 4 сарын нэгээн. Подваалд дүүжилж үхсэн байсымаа. Ха ха гэв.

----------------------------------------------------------------------------------------------------

Багшлагч: За чи сайн хариуллаа. Овоо ухаантай хүү байна. Одоо нэг л асуулт асууна. Тэгээд хариулбал онц тавилаа. Аяга алт, аяга ухаан байвал чи алийг нь авах вэ?

Сурагч: Мэдээж алтыг нь.

Багшлагч: Хайн. Би бол ухааныг  нь авах байлаа.

Сурагч: Тийм дээ. Хүн өөртөө юу хэрэгтэй байна түүнийгээ л авна шүү дээ.

Багшлагч уурлан книжка дээр нь тэнэг гэж бичээд чулуудчихав.

Сурагч: Багшаа та гарын үсгээ зурчихаад дүнгээ тавиагүй байна.

----------------------------------------------------------------------------------------------------

4 дүгээр ангийн сурагчдын дунд ААХАА нэвтрүүлэг явж байна.

Хөтлөгч: Нар хаанаас манддаг вэ?

1 сурагч: Баруунаас.

Хөтлөгч: Аййн. За нар баруунаас манддаг гэнэ ээ. Биш. Дараагийнх

Дараагийн сурагч: Зөв хэлэх ёстой юу?

Хөтлөгч: Тийм.

Сурагч: Зүүнээс манддаг гэж хүмүүс ярьдаг.

Хөтлөгч: Зөв хариуллаа. Нар зүүнээс манддаг.

Сурагч: Гэхдээ нар хэзээ ч манддаггүй. Дэлхий л эргэдэг.

хөтлөгч: :p

----------------------------------------------------------------------------------------------------

Воовка цонх буд. Май будаг багс. Би өрөөндөө байж байя.

Удалгүй Вовка орж ирээд Багшаа цонхыг будаж дууслаа, рамыг нь будах уу?

----------------------------------------------------------------------------------------------------

Дуурь үзэж суугаа хүн хажуугийн залууд шүүмжлэлээ илэн далангүйгээр хэлэв.

Энэ дуучин их муу дуулах юм аа. Нэг л наалдацгүй сонсогдоод байна.

Энэ чинь манай эхнэр.

Аан тэгвэл дуу нь их муу дуу бололтой. Ийм сайн дуучин хүртэл муухай дуулж харагдмаар муу дууг хэн зохиодог байна аа. Тэнэг юм аа тэр зохиолч.

Би дууг нь зохиосон юм.

----------------------------------------------------------------------------------------------------

Кондуктор: Мөнгөө

Зорчигч: Мөнгө байхгүй ээ.

Кондуктор:Тэгвэл буу

Зорчигч: Буу ч байхгүй эгчээ.

Кондуктор: Яасан их тоглоомтой хүүхэд вэ чи.

Зорчигч: Өө тоглоом бүүр байхгүй эгчээ. Ха ха.

----------------------------------------------------------------------------------------------------

Автобусын буудал дээр зогсох эмэгтэй автобус дотор яваа залуутай ярина.

1: Энэ сансар уу?

2: Үгүй ээ дэлхий.

1: Битгий тоглоом хийгээд бай л даа. Тэгээд Нисэх юм үү?

2. Нисэхгүй ээ. Газраар явна аа.

1: Ямар муухай хүн бэ? Наад автобус чинь хаашаа явдын бэ гэж асууж байна шдээ.

2: Эцсийн буудал руугаа явна аа.

Автобус хөдлөн одов.

----------------------------------------------------------------------------------------------------

Ойд эмгэн алхана. Араас нь биерхүү залуу алхана.

Эмгэн эргэж хараад.

-Чи яагаад намайг дагаад байгаа юм бэ? Намайг хүчиндэх гээд байгаамуу? Ямар муухай залуу вэ чи?

Залуу сандран.

- Үгүй ээ эмээ яалаа гэж тэгэхэв дээ. Би ер тийм юм бодоогүй.

Эмгэн буу гаргаж ирээд.

- За тэгвэл одоо хүчиндэх л болж дээ.

----------------------------------------------------------------------------------------------------

Арнольд Шварцнеггер Орост очоод зочид буудлынхаа гадаа салхилж явна.

Вовка: Хоо. Та Шварцнеггер мөн үү?

Шварцнеггер: Мөн мөн.

Вовка: Би танаас нэг юм гуйя тэх үү. Би маргааш найз охинтойгоо энүүгээр явна. Яг энэ цагт ирье. Та над дээр ирээд сайн уу Вовка? гэж хэлээд өг тэх үү.

Шварцнеггер: Тэгье тэгье.

Вовка: Баярлалаа.

Маргааш Вовка найз охиноо дагуулан ирэв.

Шварцнеггер: Сайн уу Вовка?

Вовка: Мангар бацаан минь зайлаачээ. Өчигдөр мөнгө өгөө биз дээ чамд. Ха ха.

----------------------------------------------------------------------------------------------------

Америкийн ерөнхийлөгч, Оросын ерөнхийлөгчтэй холын зайн гүйлтээр уралдаж Америкийн ерөнхийлөгч түрүүлэв.

Америкийн сонин дээр: Нэгдсэн улсын ерөнхийлөгч чадвараа харуулж, илт түрүүлж ирлээ.

Оросын сонин дээр: Ерөнхийлөгчдийн уралдаанд Оросын ерөнхийлөгч 2 дугаар байранд орсон бол, Америкийн ерөнхийлөгч ардасаа 2т оржээ гэсэн байв.

----------------------------------------------------------------------------------------------------

Оршуулгын ёслол замаар өнгөрч явна.

Охин: Ааваа энэ хүн яацын бэ?

Аав: Энэ хүн үхчихжээ миний охион.

Охин: Тэгээд энэ хүнийг хаашаа авч яваам?

Аав: Хов хоосон, идэх уух юм ч, ер юу ч байхгүй, муухай, харанхуй тийм л газар луу аваачна даа миний охион.

Охин: Манаййх руууу юуууу? /Хаа ха ха/

----------------------------------------------------------------------------------------------------

Чебурашка үлгэрийн ном ушин дуулж сууна. Араас нь Гена матар гэтэж явна. Дөхөж очмогцоо хайч гарган Чебурашкагийн чихийг хайчилж орхив.

- Яаа яаа. Яая л даа Гена ахаа та яаж байгаа юм бэ? гэж Чебурашкаа цус урсах чихээ барин ядан уйлав.

Гена уцаарлангуйгаар хэлэв.

- За юун сүртэй юм тоглож л байхад чинь. Май энэ чихээ авч л байхгүй юу гэв.

----------------------------------------------------------------------------------------------------

Эмээ ач хүүдээ үлгэр ярьж өгнө.

- Эрт урьдын цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ.

Ач хүү асууна.

- Эрт урьд гэдэг нь хэзээ юм? Яг хэдэн жилийн өмнө байсын бэ? Өвгөний овог нэр, эмгэний овог нэр хэн бэ? Хэдэн настай хүмүүс вэ? Яг хаана амьдарч байв? Тэр хоёр эхнэр нөхөр байсан уу? Зүгээр л танилуд юм уу?

Эмээ үлгэр ярьж өгөх хүсэлгүй болов.

----------------------------------------------------------------------------------------------------

Бурхан: Чи хэчнэн олон царцаа алсанаа мэдэж байна уу? Чамайг одоо там руу явуулна.

Сүнс: Би царцаа судлаач хүн байсан юм. Тэгээд ч та царцаануудыг үхсэний төлөө намайг яагаад шийтгэж байгаа юм бэ? Нэгнийх нь зовлонгийн төлөө нөгөөг нь зовоох шудрага гэж үү?

Бурхан: Надад шийдэх эрх нь байна. Чи царцаа алсан учир шийтгэлээ хүлээх ёстой.

Сүнс: Царцаа өвснүүдийг хайр найргүй идэж байсан учраас би царцааг шийтгэсэн юм. Бусдыг шийтгэсний минь төлөө намайг шийтгэх нь шудрага бус.

Бурхан: Буруу хэрэг хийсэн, амьтан алсан болгон шийтгэлээ хүлээх ёстой. Чи буруу хэрэг хийснээ хүлээн зөвшөөр.

Сүнс: Тэгвэл та яагаад амьтад нэгнийгээ алдаг, иддэг зохион байгуулалттай болгосон юм бэ? Угаас шудрага бус нөхцөл бий болгосон болохоор чинь бид амьтдыг, амьтад нэгнийгээ алдаг. Чоно хоньдыг барьж иддэг. Эсвэл тэд тамд очихгүйн тулд өлсөж үхэх ёстой юм уу?

Хэдэн цагийн дараа Бурхан өөрийнхөө сул доройг мэдэрч албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр халагдав.

----------------------------------------------------------------------------------------------------

Петкаг Герман цэргүүд тамласан боловч тэр юу ч хэлсэнгүй. Герман оффицер:

- Чи хэдэн цэрэг байгаагаа хэлэх юм бол тэр тоогоор нь чамд янжуур өгнө шүү.

Петька: Хээцэс. 225 янжуурнаас болж цэргийн нууц задахгүй шүү.

----------------------------------------------------------------------------------------------------

За ингээд баяр дээр чинь бага ч болов чимэг нэмсэн байх гэж найдаад дуусгая даа.

 

 

Хэл

Миний бодлоор хамгийн утгагүй, туйлширсан үгнүүд бол эдгээр бөлгөө:

Хэзээ ч, Хэн ч, Хаана ч, Ямар ч, Яадаг ч, Яасан ч, Яагаад ч ...

Ер нь хамгийн туйлшрамтгай үсэг бол Ч үсэг юм аа гэсэн дүгнэлтэд хүрэв. 

Үсгүүдийн тухай бодсоор суухнээ хамгийн их гэм, зэм хүртэгч үсэг волвоос Л үсэг болой. Буруутгах, зэмлэх, уурлах сэлтэд Л үсэг хөөрхий хавчуулагдсаар. Жишээ нь:

Чи Л тэгээздээ, Би Л муу юм болохоороо, Гүй ээ цаат чинь Л өөрөө, Өө тэр Баагий л байхгүй юу, Тэр муугаас Л болж. Л үсэг ч хөөрхий хэрүүлийн алим юм даа.

Үсгээс эхэлж бодсоор Монгол хэлний дурмийн алдааг олж харав. Хамаатуулахын тийн ялгалын нөхцлийг Монгол хэлэнд дутуу бичсэн байхын. Яг бичсэнээр нь болохоор ИЙН, ЫН гэсэн байгаан. Гэтэл НЬ гэдэг нь бас л хамаатуулахын тийн ялгалыг илэрхийлдэг болж таараад байна. Жишээ нь:

Ээж нь = түүний ээж, аав нь = түүний аав энд утгын ялгаа гарсангүй. Гутал нь алга болсон = Түүний гутал алга болсон. Тэгэхээр монгол хэлний дүрэмд засвар оруулах хэрэгтэй болж байх шиг байна шүү. Ер нь тэр хэлний дүрмийг хэн засаж, залруулж, нэмэлт өөрчлөлт оруулж байдаг юм бол оо.

Гэжээ суутал нэгэн удаагийн семинарын үйл явц толгойд орж байна. Баг бүрээс нэг нэг хүнийг гадагш гаргана. Нийт 8 хүн гадагш гарав. Гурван гишгүүртэй шаттай, гурвалжин оройтой, гурван хэсэгтэй нэг жижиг цонхтой авсаархаан байшинг багш том цаасан дээр зурав. Гадагш гарсан хүмүүсээс нэгийг нь оруулж ирээд ЭНЭ БАЙШИНГ САЙН ХАРЖ АВААД ДАРААГИЙН ХҮНДЭЭ ХЭЛЖ ӨГӨӨРЭЙ гээд хэсэг харуулаад зургаа нуув. Дараагийн хүн орж ирээд байшингийн ам зургийг сонсоод самбар дээр зурав. Арайл өөр болчихлоо. Дараагийн хүн тэр зургийг хараад арилгав. Зурсан хүн дараагийн хүндээ хэлж, тэр хүн байшинг бас л өөрөөр зурав. Ингэсээр хамгийн сүүлчийн хүний зурсан зураг нь бүр шал ондоо болчихлоо. Гурван гишгүүртэй шат нь гурван өөр газарт байрлах гурван тусдаа шат болж, шат тус бүрийн дээр нижгээд хаалга нэмэгдэж орон сууцны байр болов. Гэвч ганц цонхтой хэвээр. Цонх байшингийн хэлбэрийг дагаж нэлээн том болсон байлаа. Гурвалжин дээвэр мартагдаж, дөрвөлжин болсон байлаа.

Багш дүгнэв. Хүнээс сонссон үг бол иймэрхүү л маягтай гуйвсан мэдээлэлүүд байдаг юм шүү хүүхдүүдээ. Тэгэхээр та нарын тухай сайнаар, муугаар, ер ямар нэг байдлаар хэлсэн үгэнд шууд итгэх хэрэггүй. Багшийн үгийг ч наанатай цаанатай бодож байгаарай. Учир нь хэл гэдэг харилцааны төгс хэлбэр биш зүгээр л хамгийн түгээмэл хэлбэр нь юм шүү гэж билээ.

Ингээд бодох нь ээ үг үсгийн алдааг аймаар хөөцөлдөх явдлыг би эсэргүүцдэггүй ч, ер нь нэг их дэмждэггүй л юм. Хэл бол харилцааны хэрэглүүр. Яг ийм байх ёстой гэж нээх тэгэж явцууруулах хэрэггүй. Хүмүүс хүссэн хүссэн байдлаараа л хэрэглээд явчих нь дээр байх. Гол нь санаагаа алдагдуулахгүй бусдад хүргэх нь зүйтэй.

Харин явцуу бодолтой хүмүүст таалагдахын тулд бол заавал зөв бичлэгийн дүрмийг судлах хэрэгтэй болох нь мэдээж. Тиймээс зөв бичлэгийн дүрмийн ер нь мэддэг байвал хөрвөх чадвар сайтай байх боломж бүрдэнэ. Гэхдээ ЗААВАЛ ЗӨВ БИЧИХ АЛБАТАЙ гэж үү? Бодох л асуудал. Зөв бичих нь биш САНААГАА ЗӨВ ОЙЛГУУЛАХАД бичгийн хэлний зорилго оршвой гэж дүгнээд энэ бичлэгээ өндөрлөв.

Аа тийн ерөнхий ангилал гэсэн дотроос би заавал сонгоно уу гэснийг нь заавал сонгомоор санагдаад байдын. Хэ хэ. Гэхдээ яахав боловсрол тал руу юм уу гээд БОЛОВСРОЛ, ГАДААД ХЭЛ гэснийг сонгов.

(Нийт: 97)
Powered by BBlog