Хавар болоод... (Өдрийн тэмдэглэл)

Хавар миний дуртай улирал юм байгаан. Гэтэл энэ өдөр би нэг л сонин мэдрэмжүүдээр дүүрэн суугаад байна аа. За тэгээд өдрийн тэмдэглэл шиг юм биччихлээ гэх хүн гарах л байх. Нэг мөсөн өдрийн тэмдэглэл гээд нэрлэчихье. Өдрийн тэмдэглэлд дургүй хүмүүс уншихгүй өнгөрнө биз ээ.

Дуунуудаа сонсож байна. Shuffle хийлээ.

In my place гэдэг дуу явж байна. There are lines that I could not change ... crossed the lines should not have crossed ... Энэ жил би хүмүүсийн хувьд давах ёсгүй хэд хэдэн шугамыг дайраад гарчихаж дээ. Тэгээд юу болов? I was lost болчихсон ч юм шиг санагдах юм. Урьд нь миний амьдрал хэвийн байсан ч юм шиг санагдах юм. Өнгөрөн одсон амьдралаа үгүйлсэн хүн л Please, please come back and sing for me ... гэж дуулдаг байх даа.

Crazy гэдэг дуу явж байна. Гнарлз Барклигийн дуулдаг дууг Нээлли Фюртадо дуулжээ. It makes me crazy... I think you're crazy, I think you're crazy just like me ... May be am crazy, may be yo crazy, may be we're crazy... probably ... Хүмүүс заримдаа адил тохиолдлуудад адил зүйлийг мэдэрдэг. Ялангуяа ойлголцоод эхлэхээрээ. Тэгэхээр над шиг ажил ихтэй байгаа хүмүүс надтай адил зүйл мэдэрч байгаа байх даа. Ядраад л хэ хэ.

Gloria Gaynor -ийн I will survive гэдэг дуу явлаа. Тийм ээ юу ч тохиолдсон даваад л гарна. Амьд үлдэнэ ч гэж ойлгож байс болох л юм. Угаас хүнд үхэх боломж хомсхон байдаг. Тэгэхлээр гол нь сэтгэлээрээ үхэж л болохгүй байх. Амьдралаас сайхныг нь түүгээд явчих хүсэл төрүүлсэн сайхан дуу.

Sad eyes - Enrique iglesias... I guess sad eyes never lie...

Every day here you come walking I hold my tongue, I don't do much talking You say you're happy and you're doin' fine Well go ahead, baby, I got plenty of time, Coz Sad eyes never lie

Уйтгартай нүд хуурдаггүй, азжаргалтай, ажил үйлс сайн байна гэж хэлсэн ч нүд чинь намайг хуурч дөнгөхгүй. Ийм л утгатайм шиг байна. Хүний нүднээс уйтгар гунигтай, эсвэл жаргалтай байгаа эсэхийг нь мэдэж болно. Гэтэл зарим хүмүүс амнаас гарсан үгнүүдийг шууд л хүлээж аваад л тэрчигээр нь ойлгочихдог. Дараагийн дуу явж эхлэхэд л энэ тухай бас л бодлоо.

Fergie -Big girls don't cry гэдэг дуу шүү дээ дараагийн дуу нь. I am gonna miss you like child misses the blanket ... I hope you know. Би чамайг маш их санах болно, тэрийг чи мэдэж байгаа байх гэж найдаж байна гэсэн утгатай юм шиг санагддаг юм. Хэлээгүй бол хэн ч мэдэхгүй шүү дээ. Нүднээс зөвхөн уйтгартай, эсвэл жаргалтай байгаа эсэхийг л мэдэж болох байх.

Гэтэл дараа нь Кэлли Миног - It's in your eyes гэдэг дуу явах юм.

It's in your eyes , I can tell what you're thinking, My heart is sinking too, It's no suprise, I've been watching you lately, I want to make it with you. 

Чөтгөр гэж энэ дууг ойлгохгүй байна. Ямартай ч би чиний юу бодож байгааг чинь хэлж ч чадна, учир нь чиний нүдэн дээр чинь бичээстэй байна шд. Ийм л утгатай шиг байгаа. Тэгэхлээр миний саяхан бодож байсан нүднээс зөвхөн уйтгар, эсвэл жаргалыг нь харж болно гэж бодсон худал болох нь ээ.

Natalie Imbruglia - torn гэдэг дуу явлаа. Энэ дууны утгыг бас бүрэн ойлгохгүй ээ. Ямартай ч эхлээд нэг залуутай уулзаад сайхан байсан чиг, эцэстээ салж хагацсан, одоо би дусал нулимс шиг хүйтэн, ичгэвтэр, хэнд ч хэрэггүй, шалан дээр хувцасгүй хэвтэж байна. Миний мэдрэмжүүд ийм л байна. Мөрөөдөл минь биелсэнгүй, биелүүлэхийн төлөө тэмцэх ч хүсэл алга гэсэн утгатай юм шиг байна лээ. Тэртэй тэргүй цаашид амьдраад л явахаас хойш гутарч гуниж, шалан дээр хэвтээд яах ч билээ. Гэтэл бараг л хүн бүр гутарч, гуниглаж, уйлж хайлж, өчүүхэн, өрөвдөлтэй байдалд орж үздэг. Хэрцгий ч амьдрал юм даа.

No doubt - Do not speak. Миний дуртай дуу явж байх шиг в. Бас л салж хагацсан тухай дуу юм.Үргэлж хамт, цугтаа байдаг байсан. Гэтэл одоо би хамгийн сайн найзаа алдаж байна. Хэрэв чи үнэхээр явах гэж байгаа бол яагаад гэдгийг чинь би мэдэхийг хүсэхгүй байна. Учир нь надад тэрийг чинь сонсох хэцүү байна. Юу ч битий ярь, тэр шалтгаанууд чинь надад хэрэггүй. Чиний юу бодож байгааг чинь ч мэдэж байна. Зүгээр л дуугүй байгаад аль гэсэн утгатай.

Don't speak, don't tell me coz it hurts, I know what you telling, so please stop explaining, I don't need your reasons...,

hush, hush, darling. hush, hush, don't tell me coz it hurts... /Accoustic version нь үнэхээр гоё сонсогдох юм гэж бодов/

It must have been love - Roxette. Бүх хүн мэдэх биз ээ. Би санадаг юм. Орон дээр хэвтээд л дуулаад байдаг клип энэ дууных байх аа. Сайхан дуу, гэвч бас л бүтэлгүй хайрын тухай юм шиг байгаан.

Lay a whisper on my pillow, leave the winter on the ground. I wake up lonely, there's air of silence in the bedroom and all around. touch me now, I close my eyes and dream away.

It must have been love but its over now. it must have been good but I lost it somehow. it must have been love but its over now. from the moment we touched til the time had run out.

Хит дуунуудын ихэнх нь бүтэлгүй хайрын тухай дуунууд байдаг гэдэгтэй санал нийлэв. Хэ хэ. Тэглээ гээд хит дуунуудыг сонсохоо байлтай биш. Хувь тавилантайгаа эвлэрэхээс дээ.

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. ordinary (зочин) | 2009-04-07 19:37:23
хавар мэдрэгдэж байх чинь вээ гэж. Сайн уу тү
2. Я.ОДГЭРЭЛ | 2009-04-07 19:40:15
ХАВАР Ч ИРДЭГЭЭРЭЭ Л ИРЖ БАЙНА.
ХАРИН БИ НАМРЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ...
3. Я.ОДГЭРЭЛ | 2009-04-07 19:41:15
САЙХАН ЮМАА. ИЙМ УТГА УЧИРТАЙ ДУУНУУД БАЙСИЙМУУ?
ХЭЛ УСГҮЙ БОЛОХООР ХАРАНХУЙ. ТАС ХАРАНХУЙ...
4. Арима | 2009-04-07 19:46:17
энэ дэвсгэр өнгө чинь яаасс хэцүү өнгө вэ Түймэр минь ээ... Хараа муутайг хэлэх үү үгүй мөн төвөгтэй бнаа... тэгж байгаад нэг сэргэг бх үедээ орж ирж амтархан унший даа ккк
5. ТУС | 2009-04-07 19:47:56
ta ene ih unshihad hundreltei blog bainaa. font ni bor deer har, gehdee ter roxette iig bol medne, ih saihan duu, anh naizaasaa orig cd belgend avch bailaa gej.

anhnii dursamj sanagduulaal havar bolool.
6. tuimer666 | 2009-04-08 11:16:00
Ordinary: Ээмүт ха. Харин тийм ээ. Хавар мэдрэгдэж байна. Энд өвс ногоороод эхэлчихсэн их сайхан байна аа. Дулаараад өнөөдөр л гэхэд 20 градус халуун байна. Би сайн.

Я.Одгэрэл:Чи намарт дуртай юм уу? Хүлээж байтал ирчихнэ дээ удахгүй. Дуунуудын утгыг би ойлгодог байдлаараа л биччихсэн юм. Албан ёсны орчуулга биш ээ.

Arim: Уучлаарай. Би блогоо өөрөө засах гэж оролдоод иймэрхүү болгочихсон юм. Тэгэж байгаад дахин өөрчилнө өө.

TUS1: Уучлаарай. Фоныг өөрчилнө өө. Роксэт ч сайхан дуунуудтай шүү. Хавар болохоор анхны дурсамж санагдаж байна гэхээр чи анхны хайртайгаа хавар учирч дээ янз нь.
7. ТУС | 2009-04-08 15:28:07
unshihad deer bolchijee, gehdee l tsagaan devger deer har bol, amar baidag daa.

nogoo roxette saihan orig cd geed baisan neg medehed alga bolson baina lee, dursamj hair bish yumaa, roxette chine sweden nii gцtenburg gedeg hotoos garaltai group dee.

naiz schwedish baisan tegeed ogson, cd iig ni dooroos deesh ni deerees ni doosh ni ovoo sonsdog baij bilee. zaluu baihad gehgui yu tee, Tina Turner Golden eye gej cd tsomog bii, terentei hamt.

havar bolood gegelzeed shineer durlaad hairlaad yanz yanz boljiinoo neeree hahah
8. үйтэн | 2009-04-08 16:31:41
Барцадаа ирж арилгуул. Хямраад байгаамуу энэ чинь. -Р
9. tuimer666 | 2009-04-08 18:06:30
Tus1: Хэ хэ. За би блогоо аятайхан болгох гэсэн HTML мэдэхгүй болохоор хэцүү юм байна аа. Тэгээд л хамгийн их засч болдог загвар дээр нь хийсэн зургаа оруулаад л үзээд байна.

Аа тийн би уг нь Roxette - ийн тэр цомгийнх нь дуунуудыг олж өгч болох л байх. Магадгүй чамд дуунууд нь байгаа байлгүй дээ. Яахав хэрэгтэй гэвэл хэлэхгүй юу дээ.
10. tuimer666 | 2009-04-08 18:09:38
Үйтэн: Ха ха. Та яаж арилгах билээ? яаж гэдгийг нь мэдчихээд очвол болжээнэ. Хэ хэ.

Хямрахдаа хямраад, өөдрөгдөө өөдрөг л явна даа.
11. ollie (зочин) | 2009-04-09 12:28:37
too romantish list байна ..,
12. үйтэн | 2009-04-09 14:18:56
iree l medkui yu chi Yass olon ugtein -k
13. Жиргээ | 2009-04-09 16:04:46
xavar bolj xuurxii zaluun setgel gegelzene
14. Я.ОДГЭРЭЛ | 2009-04-10 12:23:50
БИ ЖААХАН НАМАРСАГ ХҮН БАЙГААН.
- ХЭЛНИЙ ХУВЬД ОРЧУУЛАХ БАЙТУГАЙ УНШИЖ ЧАДДАГГҮЙ ХҮНДЭЭ.
ТЭГЭЭД МОНГОЛДОО МОНГОЛООР ЯРИАД ЯВЖ БАЙХАД ГАЗАРДАХГҮЙ Л БАЙХ ГЭЖ БОДООД ЯВДИЙН Ш ДЭЭ.
15. Ууудам | 2009-04-11 22:31:48
Түййййййййййй мэээээээээээээр: Дуу заримдаа хоол, хайр, уйтгар гуниг, хань, юм юм л болнодоо...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog