Өглөөний хоолонд өндөгтэй хиам шараад, мишээл талхтай. Ингэж өглөөний цай уугаагүй их удсан байна шүү. Ижий тэндээс үглэж байгаа сонсогдоно. Мишээл гэсэн нэртэй л болохоос Атар талх шиг л юм байна. Баларсан юмнууд чинь атар хийх гурилаараа хийчихсэн юм уу хайшаан гэнэ. Нээрээ л шал өөр байлаа. Гэвчиг сэтгэл гундахгүй идэж өглөө. Сайхан цай уучлаа.
Гараад алхсан чинь мангар гоё цаг агаар явжээнэ аа. Нар ээгээд л, салхи сэвэлзээд л, хүмүүс тайвуухан алхаж яваа харагдана. Хос залуус хоорондоо хөтөлцөж, хүүхдүүд аав, ээжтэйгээ хөтөлцөж, машаант нэг нь жолооны хүрдтэйгээ хөтөлцөж яваа харагдана. Хүмүүстэй зөрөлдөн, дагалдан явсаар нэг мэдэхэд атуусны буудал дээр очив. Очмогц нэг атуус зогсоод Офицер 200-гаар, Офицер 200-гаар гэв. Өө зөөз, 100 төгрөг ч болов хэмнэгдэх нь дээ гээ л үсрээд суучлаа.
Атуусанд нэг эмэгтэй 2 или 3 орчим настай хүүхдээ өвөр дээрээ суулгажээ. Үр нь бумбайсан, жижгэн цагаан гараа цонхны доод хэсэгт тавиад шулганана. Ээжээ тэе үүий? Аль вэ миний хөө? Өө өнгөлчлөө... Энэ машин гоёий тэ? Аль машин? ... /Бас л өнгөрчихсөн бололтой/. Дараагийн буудал дээр очив. Офицер 200-гаар, Офицер 200-гаар гэж хондуутар нь хашгирна. Хүү дагаж хэлнэ. Оцийр хоёууяр, оцийр хоёууяр ... Оцийр хоёууяр, оцийр хоёууяр. Бүр аманд нь орчихсон бололтой цонхоор харангаа дахин дахин үглэх нь хөөрхөн гэж яав аа. Тэгсэнээ гуанз хармагцаа тэнд хоол байна би хоол идий, бууя ээжээ хоол идий гэнэ. Ээж нь цэцэрлэг дээрээ очоод иднээ миний хүү. Өчигдөр цэцэрлэг нь ямар хоол өгсөн? гэж асуусан ч хүү нь хоолны нэрийг мэдэхгүй байгаа бололтой нүдээ томруулж, амаа ангалзуулж байгаад болин цонхоор харан суув. Хөөрхөн хүүхэд харж өхөөрдсөөр нэг мэдэхэд буух болов.
Атууснаас буугаа л цоглог гэгч нь алхан ажил руугаа үсрэн оров. Замаар хүмүүс намайг даган гарсан тухай бодож өөрөөрөө бахархав. /Бахархах юм аа олсон байгааз ха ха/ Жижүүртэй ёсолж мэндлэнгээ картаа уншуулаад шатаар нисэх мэт хурдлан гарав. Өрөөндөө ороод ярзайтал инээнсгэлээд САЙН БАЙЦГААНА УУ гэж цээжээ төвхийлгөн хэлэхэд бүгдээр сайн, сайн гэлцэв. Сайн байгаа бол яамай даа хэмээн бодсоор дөрүүлжин харынхаа киноопгийг нь дарж асаав.
13 инчийн wide, Liquid Crystal Display аая. Лаг харагджаагаан чинь. Өнгө энэ тэр бол тас хар. Хүнүүс яасан жижгэн ен л гэдийн. Дэлгэцнийх нь хэмжээ нь 15" -ээс нээх ялгагдахгүй. 13" wide болохоороо хажуушаагаа өргөн бөгөөд өндрөөрөө бага зэрэг жижиг. Тэр муу авдар шиг дөрвөлжин том хараасаа хамаагүй дээр байгаан чинь.
Wide гэснээс манай нэг найз онигордуу юм л даа хөөрхий. Өөрөө захиалаагүй юм аа л гэдийн нүдээ. Тэр муу намайг нүдний шилтэй энэ тэр гэж матарчлаад, бараг л сохор, царай муутай нтр гэх нь ээ. Тэгэхээр нь би худлаа инээж суужаагаад "Миний найзаа, хорвоог wide-аар харах ямар байна гэж асуусан чинь хажууд нь суужээсэн хүнүүс татаж унаж билээ. Нээрээ л миний муу найз энэ 13" widе шиг хардаг байх даа.
За за. Амралтын 10 минутаар нэг бичлэг хийчлээ. Өнөөдөр их өөдрөг байнаа. Сайхан байна. Таанууд ч гэсэн өөдрөг сайхан байгааз дээ. Тэй?





Сэтгэгдэлүүд:
- ХАРИН ЗАМААР ХҮМҮҮСИЙГ ДАГАЖ СҮҮЛД ГАРСАН НЬ Л ЖААХАН ТИЙМХЭН САНАГДЧИХЛААА. ХЭ ХЭ ХЭ
хахаха wide-р харах хэцүү байх аа
ordinary толгойгоо 2 хажуу руугаа эргүүлэхгүй ч гэсэн дээшээ доошоо бол лайтай хөдөлгөнө биз дээ :р
Ординари: Харин би бас wide харахыг их сонирхолтой байх гэж бодоод байгаан. Ха ха. Нэмүүлэнгийн хэлдэг ч үнэн шүү. Дээш доошоо бол мангар хөдөлнө дөө.
Немо: Яацын бол байхдаа яахуу дээ. Сайн л биддэ. Wide-аар харах сонирхолтой ч амаргүй байх аа. Шатаар явахдаа дээш доод харж байхаар шууд хажуу тийшээ гилжиилгээд явсан нь амар ч байх жишээтэй.
Ээмүт ха: Удахгүй сонсоно гэж найдчий.
Amjilt urgelj taniig dagaj
Hair urgelj zurhend chin byalhaj
Jargal urgelj hartsand chin gerelteg
Ugluu buriig ene udur shig ugtaj
Udur buriig uudruguur unguruulj bgaarai.
Уудам: Хэ хэ. Тийм дээ хө. Түүнийг өмөөрсөнд чинь баярлалаа.
Сүүлийн хэдэн өдөр майррр муухай байсан, тэнгэр хангай. Тэднийг дагаад би бас миа болцон. Угаас нар гарахгүй л бол гунигтай санагдаад унадын, энэ амьдрал. Харин өнөөдөр нар гарсоон. тэврээд авсан, нарыгаан. хэх,
Тээд гадуур жаахан зугаалсан. 1аараа. 1аараа алхах гоё шүү...
кккк
кккк
Үйтэн: Хэй эзэн танд уугаад л байх юм аа та. би яахав ажлаа хийж яваад эртхэн амарсан даа.
Ангараг: Цаг агаараас харилцан хамааралтай амьдрах хэцүү биш үү? Сээгий мөн байна аа. Бээгий байсан ч яахав ээ. Зөвшөөрөл олголоо.
chi teed otser 200-r yavna geed bxad tsereg xedeer yavax yum gej asuuxgui yasiin? chi xal tsereg biddee
Төрсөн өдрийн бичлэг оруулна гэсэн яас?
Зоригт8: Харин тэгээ л амьдрал чинь адал явдлаар дүүрэн л байх юм байна шүү дээ. Анзаарвал.
Зоригт8: Хөгшөөн, би бол адал явдалгүй 100 жил амьдрахаар буцалсан амьдралаараа хэдхэн жил хорвоогийн тоосыг бучигнуулаад өнгөрсөн нь дээр гэж боддог шүү.
Сэтгэгдэл үлдээх: