Нүдэн дээр минь өтлөн буй нөгөө л хоёр хөгшнийгөө бодон суухад миний нас ч гэсэн нэмэгдсээр байгааг санахгүй байхын аргагүй. Өдөр өдрүүд өнгөрсөөр өөр нэг мөчид л би үхлийн дээсэн дээр дэнслэн хэвтэх өдөр бий гэж бодох бүрд өнгөрсөнд, өнөөдөрт хийж бүтээсэн үйлс хэргээ голонгуйхан сууна.
Цаг хугацаа хэмээгч чи юутай түргэн намайг залгилна вэ. Цаашид юу болохыг эс өгүүлэх атлаа ирээдүй хэмээгч чи намайг чинагш амьдрахуйд яаруулах нь юуны төлөө билээ. Бодлын үзүүрт бэдчин, бүдчин алхлах ухаан санаа минь хэзээ ч юм буурал сууж, төдөлгүй зөнөхөд үрс минь түүнийг түгшүүрлэн харсаар намайг өрөвдөх тэр л үед би өөрийнхөө өвгөжсөнийг мэдэхгүй бол юутай харамсалтай билээ.
Олон жилийг амьдарч өнгөрөөсөн ч би өөрийгөө залуу хүү хэмээн бодсоор, онож яг хэзээ хөгшрөхөө мэдэхгүйдээ бардамнан, оргилуун залуу насны ааг хэмээгч хөөрүү занг түрүү болгон амьдарч буйгаа санан сэтгэлийн галыг бөхөөвч хийж бүтээх зүйлсээ толгой дотроо жагсаан бичиглсэсэн буйгаа бодоход бас чиг энэ хэдхэн жилийг үргүй өнгөрөөсөн гэж бодолгүй тайвшрах.
Өөрийгөө хүн гэж тооцсондоо өрөөлийн амьдарсан замналыг давтах бус өөрийн гэсэн онцгой нэгэн түүхийг энэ дэлхийн цээжин тушаа буй МОНГОЛ хэмээгч газарт нь хөлийнхөө мөрөөр, ухааныхаа цараагаар үсэглэн хадахыг эрхэмлэн ийнхүү амьрахыг учгаа болгон ирээдүй хожид чухам ямархан зүйлс өрнөхийг тооцоолохуйг хүсэмжлэн сууж бодоход:
- Үлээхийн төдийд унтрах лааны дөл шиг эмзэгхэн ч, үүн лугаа адил өөд бадран тэмүүлэгч сэтгэлийг үнэт чухаг зүйлд зарцуулахыг тэргүүн болгон тунхаглав.
- Үгсэхийн төдийд цэцэг адил ургах оюун санаа хэмээгчийг өмхөрч буй хожуул адил өчүүхэн өөртөө бус эгэл орчлонд төрсөн хүмүүн бүрийн тусын төлөө зориулахыг дээд болгон тэмүүлэв.
- Аглаг ойн зэрлэг амьтан лугаа таарсан бүртэй хүчлэн тулалдахын оронд ухаанаар учрыг тайлалцан эв найртай явж, урьдын муу явдал бүрт өш санан самуурахгүй, чинад урагшын ирээдүйд чин хүслээ зориулан өөрийг дийлэхүйд тэмүүлэх сэдлийг дэс болгон дэвшүүлэв.
- Бодлын нугачаа бүрийг боловсруулахын төлөө бус бодол хүрэх дээд бүхнийг буй болгохын төлөө өөрийн биеийн болон сэтгэлийн чадлыг зориулахыг эцэслэн шийдэв.
Эрээ цээргүй бодлын мухрыг уудлан энд тэндгүй хөглөрөх бодол бүхнийг цэгцлэн суух цаг мөчүдийг өөрт олгон, түүнийг үр өгөөжтэй зарцуулахыг өөрт зарлиг болгосноор энэ хэдэн хормын турш үргэлжилсэн өөртэйгөө хуралдсан хурлаа дуусгав.





Сэтгэгдэлүүд:
ОДОО ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ГОЛ ГОЛ АЖИЛАА БАРИАД Л ДАРААГИЙН ХУРАЛ ХҮРТЭЛ ҮЗЭЖ ТАРЖ ДЭЭ.
Эрхцасхан: Сайн уу Цасхан. Харин боломжоороо олон хийх гээд үзнэ дээ. Бичлэг магтсанд баярлалаа.
Хун биш: Баярлалаа хө. Хожим бодох нь ээ харамсахгүй амьдрахыг хичээнэ ээ.
Ариук: Тийм ээ. Олон юм бодсоны буруу юу ч билээ. Бодохгүй хором үгүй болохоор бодлоо цэгцэлж бодох санаатай л сууна даа.
4515: Sir та илүү ухаантай хүн шүү дээ. Улам их ухаан суугаад байгаа. Би танаас элээсэн хэдэн оймсоороо л илүү гарч мэдэх юм. Бусдаар илүү гарахгүй биз ээ.
Лео: Хэ хэ. Шийдвэр нь доор нь байгаа шд. 3 мөр өрсөн юм сан.
-Tiim.
- Ix uxaalag bichjee./ uuruu bichsen bol shuu!/
Ординари: Ха ха. Би бэчсиймаа. Би бэчсийн. Тайваан хө.
- Үгсэхийн төдийд цэцэг адил ургах оюун санаа хэмээгчийг өмхөрч буй хожуул адил өчүүхэн өөртөө бус эгэл орчлонд төрсөн хүмүүн бүрийн тусын төлөө зориулахыг дээд болгон тэмүүлэв.
- ЭНэ чинь тун зүгээр шийдвэр байна шүү. Өчдөр эхнээсээ биелүүлсэн байна. Би хайрцаг Борогоо дуусагүй л татсаар ккк Улам сайн хэрэгжүүлээрэй. гах гах
Битмим: Сайн уу хөгшөөн. Блог индэрийн зүг яаж илгээдийн? За илгээхгүй байсан ч яах вэ дээ. Би ер нь сүүлийн үед бусад хүмүүст биш өөр лүүгээ хандсан зүйл хэд хэдийг бичих санаатай байгаан. Сая 2 дохоо биччихлээ. Надад зориулсан юм чинь бусад хүмүүст таарахгүй байлгүй дээ.
Сэтгэгдэл үлдээх: