Өөрийгөө мэдрэхүйд итгэх нь

Нэг л болохгүй байсан юм аа. Энд нэг л юм буруу байгаад байсан юм.

Бүх юм утгагүй, хүмүүс надад муухай хандаад байгаа юм шиг санагдаад. Амьдрал угаас утгагүй юм шиг бодогдоод. Дотор давчуурч, хүсэл мөрөөдөл минь биелэхгүй юм шиг санагдаад, хорвоо өөрийн түмэн зүйлс, хог шороогоороо намайг дарах гэж оролдоод, чөтгөрийн, ад зэтгэрийн нэгэн зүйл сүнсийг минь хулгайлсан юм шиг мэдрэгдээд байх юм.

Уг нь бол улиас модод жил өнжсөн алтан навчсаараа гоёл хийхээ больж, жинхэнэ гоёмсог ногоон навчаа ургуулах гэж зүтгэлэх, өндөгнөөсөө шинэхэн төрсөн шоргоолз, ялаа тэргүүтэн шавьжнууд энэ жилийнхээ амь зуулгаа цуглуулах гэж итгэл бардам гялалзан сүлжилдэх хавар цаг, миний хамгийн дуртай улирал ирж байна шүү дээ.

Урган дэлбээлэхүйн учиг болсон, урин сайхан цаг ахуйд би юунд ийн үл бүтэн суух билээ хэмээн бодож өөрийгөө чагналаа. Энд болохгүй  юм байх аваас надаас эхтэй хэмээн санаж орчлонгийн олон зүйлсэд үл самууран өрөөлөөс бус өөрөөс алдааг хайж эхэлбэл учир нь олдох чигтээ зүглэв.

Адгарсан амьдралын шуурганд цохиулж, алдахаас айн өөрийг хамгаалах гэж биеээ бэгнэсэн миний л буруу. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх биш, хэр тохирсон зохимжит боломжийг хүлээн өөрийг амраах нэрээр залхууран сууснаас хийж амжаагүй тэдгээр зүйлс одоо надаас хариугаа нэхэж зовоож буй нэгэн зүйл байна.

Хэр тааруухан чадалтайгаа амьдралын буруу гэж тооцож, амьдрал хэмээгч нь би өөрөө гэдгийг умартсан өөр нэгэн алдаа байна. Энэ алдаа н улмаар чадвар дутуу бүхнийг гүйцээх албатай гэж өөрийгөө хүчлэн, чадаагүй зүйлдээ өөрийг буруутгах хүний толгойд оромгүй тэнэг бодол үүтгэж, хар толгойгоо хий дэмий зовоож суугаагаа сая л мэдэх шиг боллоо.

Хүмүүсийн хэлсэн үгийг хүндээр тусган авч, дутуу бүхэндээ сэтгэлийг чигийг хандуулж явсаар нэг л мэдэхэд дутуугийн комплекс хэмээх дарамтанд орж, түүнээсээ гарахын тулд амрах буюу залхуурах, ажиглах буюу биеийг оторлох зэрэг олиггүй аргуудыг ашиглан цаашид хэрхэхийг бодож буй царай гарган цаг алдсан балар нэгэн мадаг байна.

Энгийн мэт боловч хамгийн том алдаа нь өөрийг хуурч, өнгөө бүдгэрүүлж, сүнсээ сүг болтол итгэл болон сэтгэлээсээ зугтсан арчаагүй, дорой зан гаргасан үйлийг бие, ухаанаараа гүйцээсэн явдал байна. Эцэстээ энэ нь өөрийгөө үхшүүлж, өмхөрсөн хожуул шиг, өгөршсөн даавуу шиг хэврэг нэгэн болгох замыг минь гэрэлтүүлж, чинагш энэ замаар алхалхаар шийдэж сууснаа бодон бодон харуусав.

Алдааг амьдралаас биш өөрөөсөө хайж бас олж сурах болоогүй л байгаа юм байх даа энэ хүн. Гэхдээ одоо хийсэн алдаандаа харамсан суух биш цаашид хэрхэн өөрийгөө өөрчилж, улс орныхоо чадварлаг иргэн болгох талаар бодсу.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. үйтэн | 2009-04-28 17:48:22
yun ih bodold avtnam be? Uuriigu yaass ih zovoonom Ghdee ene muu zuil lav bish Nad shig ul shalih uchuuhen zuileer zovoosnoos deer bh
2. Ууудам | 2009-04-28 17:59:46
улс орныхоо чадварлаг иргэн болгох талаар бодсу..... ха ха. Зөв хүү минь. Хэн ингэж бодож байгаа бол.
3. Арима | 2009-04-28 18:18:11
бодлын тэнгис чинь тунгалаг гүн бх болтугай...
4. tuimer666 | 2009-04-28 21:11:32
Хөөх гурван найз нэг дор пижигнээд ороод ирсэн байх шив.

Үйтэн: Таны үл шалих, өчүүхэн гээд байгаа зүйлс чинь миний боддогоос том байдаг бус уу?

Уудам: Зөв үү? Мөн үү? Мөн бол мөнчиг их баяртай байх болно.

Арим: Ерөөлөөр оршиг.
5. үйтэн | 2009-04-29 16:43:14
үгүй шүүү дээ. Үгүй.
6. Ordi | 2009-04-29 19:06:21
take it easy bro
7. Орнелла | 2009-04-29 22:51:35
Солгой гараараа бичсэн ч юм шиг
8. tuimer666 | 2009-04-30 10:33:19
Ординари: Хэ хэ. Бүх юм ок байгаа. Жоохон хүч орох гээд л үзээд байна.

Усны Уран хувилгаан: Солгой гар оролцсоон оролцсон. Хэ хэ.
9. 4515 | 2009-05-01 10:12:51
Миний найз ухаантай...
10. amanjinka | 2009-05-04 19:55:47
сайн явах санааных гэдэг дээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog