Нойргүй шөнийн номхорсон хүлээлтийн тухай

Тарчилгаант мянга мянган жил үл төгсөх, дуусах адил

Тэр л цаг хугацаа юутай удаан өнгөрнө вэ, үл төгсөнө вэ?

Уйтгарт сая, живаа өдрүүд шиг л бөгтийн бэдрэх

Урхагт тэр цаг хугацаа юунд, хааш ийм удаан нүүнэ вэ?

Тарвалзах шавж хорхой адил дотор огиулсан, давчуу

Таагүй энэ өдрүүдийг би хэрхэн үрнэм, зарнам бэ?

Тавьсан толгой дэрэн дээрээ хараар дарж хөмсөг атирах

Тавь, жаран боодол шөнүүдийн хэдийг нь би өнгөрөөгөө бол?

Жихүүцэлт жаран тэр бум мөсөн ширхэгүүд над дээр буух шиг

Жирвэсхийн хэсэгтээ л дааруулаад хавраар улирдаг өвөл шиг

Зүрхийг зүүнээс баруун тийш сүлбэн гарах үзээрт нэгэн уй гашуу шиг

Зүгээр л дуусахгүй мэт санагдах ийм амьдралыг би үл хүснэм бурхаан

Чи энийгээ буцаагаад ав намайг чөлөөл

 

2009:05.04-ний 04 цаг 31 минутад орон дотроо бичсэн

 

Муу зүүд манав

Танил хонгор чинагш гүйн одох, орчих, үл гүйцэгдэх

Түүний араас очин ядан би үл гүйцэx үл таарах

Дэргэд нь суухын төдийд ухаан сарнин тэр зугтах

Дэндүү чармайн барьж аваад тэврэх зуур тэр замхрах

Харж дагасаар хажууд нь очих төдийд би андуурсан болох

Харсаар байтл нүдний урдуур намайг үл тоон ширвэн өнгөрөх

Үйлт хорвоогийн арга бүхнийг дуусган түүний хажууд хүрэхэд

Үйсрэх зүүднээсээ хөлөрсөн биеээ тэврэн би өөрөө сэрчих

Муу зүүд манаж хонов

Сэтгэгдэлүүд:

1. ollie (зочин) | 2009-05-06 12:14:06
Зүгээр л дуусахгүй мэт санагдах ийм амьдралыг би үл хүснэм бурхаан
Чи энийгээ буцаагаад ав намайг чөлөөл

ингэж чамайг тамлах гэж л тэр бурхан чинь байдын гсн.
2. ЗОРИГТ8 | 2009-05-06 12:23:06
шөнөжин шүлэг бичжээ...
гоё шүлэгб айна
3. Арима | 2009-05-06 12:23:30
үе үехэн сонихон шүлэг урладгийн шүү энэ Түймэр.. үүр цүүрээр орондоо бичсэн шүлэг чинь их таалагдлаа
4. tsenxer_shuvuu | 2009-05-06 12:27:25
Яг эхний шүлэг шиг л бодол өвөрлөж сэрэв өнөө өглөө... Одоо ч ийм бодол эргэлдсээр л...
5. dove_mgl | 2009-05-06 12:27:43
жаргал зовлон хоёр чам дээр зодолдож
золиосонд нь чи өртөхийг амьдрал гэнэ
6. Орнелла | 2009-05-06 12:36:52
Wah, wah! Achcha hai, mera bachcha
Appreciate it
7. tuimer666 | 2009-05-06 13:05:37
Олячка: Харин тэгэж л таараад байх шиг байна даа. Би уг нь оныг байдгүйм байх гэж бодоод байсын.

Зоригт8: Харин тийм ээ. Хар дараа л сэрээ л шөнө унтаагүй. Жоохон, жоохон бичиж байсан нэг ийм юм болсон байна.

Арим: Таны таалалд нийцсэн шүлэг чинь үүр цүүрээр, сарны гэрэлд бичсэн шүлэгийм шүү. Сарны гэрэлд бичсэн болохоор танд таалагдсан юм болов уу?

Цэнхэр шуү: Шувуухай минь ийм бодлыг толгойндоо хадгалах хэцүү шүү. Болбол тэгэсгээд гаргаад орхихыг бодоорой.

Дове: ...амьрал гэнэ... Амьрал гэж юуг хэлдэг юм бол доо нээрээ?

Усны хувилгаантан: Гэгээнтэн минээ бодвол энэтхэг хэлээр бичсэн бололтой. Би даанчиг ойлгохгүй юм. Сүүлийн хоёр үгэнд тань харин баярлалаа.
8. dove_mgl | 2009-05-06 15:29:25
Түймэрээ, дээр ихээ товч тодорхой хэлцэн байгааз дээ хэ хэ
9. Uudam (зочин) | 2009-05-06 20:15:39
Saihan shulguud bna shoo.
10. үйтэн | 2009-05-07 19:55:31
Бурхан чинь Она шд дээ. Онгод нь шөнөөр ордог.
11. Жиргээ | 2009-05-14 15:42:44
oron dotroo neg shuleglej avaad l...divaajind yavjee
12. Арима | 2009-05-14 16:24:48
ДАВСАНД гээчээ Жиргаа
13. tuimer666 | 2009-05-15 12:27:04
Uudam:Баярлалаа анд аа.

Uitan: Она юу? Гүй вайх аа.

Jirgee: Дяваажин руу явуулж яах нь вэ?

Arim: Цаат чинь намааг чадхийлэгчих гээд л байх шиг байна шүү.
14. Ordi | 2009-05-19 12:03:19
сайнуу ТҮ. яагаад ойрд юм бичкү бгаан?
15. Я.ОДГЭРЭЛ | 2009-05-24 23:56:16
энэ хүн хаачив аа?
16. Ordi | 2009-05-25 00:03:39
харин тийн хаачив?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog