Бүдэг, бүүдэг тэнгэр нь бүрхэг байсан ч, бүр тэндээс цас нь бороотойгоо холилдон цутгасан ч, галын утаанд хахам, гадаа гарахад хүйтэн байсан ч энэ сэтгэл өөрөө ариун тул айх зүйлгүй, энгийн даруу хэрнээ жаргалтайгаар энэ өдрүүдийг үднэ.
Өнгөтэй, мөнгөтэй л хорвоо болохоор өрөвчгүй нэгэнд зүхэгдэж, хоосон ядуугаар, зүс царай муугаар хэлүүлж гологдох үе байх л биз. Өнөөдрийн дараа өөр өдрүүд байдаг л болохоор өнгөрсөнд харамсалгүй өөдрөг загнаж, өөдтэй амьдралын төлөө алхалж, болохгүй бол мөлхөлж явсаар нэг л мэдэхэд хүсэл мөрөөдлүүдээ нэг нэгээр нь биелүүлчихнэ биз.
Өвчинтэй, зовлонтой л хорвоо хойно, өөр нэг өдөр өвдөх л биз. Өнөд түшигтэй хүмүүс дэргэд минь байгаа тул айх зүйлгүй, өөрийгөө хайрлалгүй мөрөөдлөө биелүүлнэ. Биесээ дээдлэн, дэмжиж явсаар бидэн хүмүүс зовлонг дийлдэг. Амиа бодсоор ганцаардсан нэгэнд л амьдралын хатууг туулах хэцүү биз.
Ус шиг эмзэгхэн, уяхан сэтгэлийн минь ундрагыг нь таслахаар үгэн чулуу нүүлгэх, үйлт муу хүмүүний өөдгүй зангаас би айхгүй. Мөс шиг хүйтэн бас хатуу бодлоороо хэвнэг хийж мөнөөх сэтгэлээ хамгаалж дөнгөх биз. Нар шиг дулаахан хайрын үгс хэвнэгийг минь тайлах нь дамжиггүй болохоор надад энэ амьдрал хэцүү санагдахгүй байна.





Сэтгэгдэлүүд:
булгийн усыг яаж ч хичээгээд булингартуулж чадахгүй лугаа бохир цөөрөмийг ч цэнгэгшүүлэх арга үгүй. харин зүгээр энэ бол цэнгэг цөөрөм гэж сэтгэж л болох төдий ккк
тийм болохоор ядаж тэгж сэтгээд л муу хүмүүсийг уучилж амьдарч бна даа
Олячка: Өөдрөг байхгүй бол уруугаа явчих гээд байна аа. Ойрд ер нь доошоо биш юм гэхэд хажуу тийшээгээ явахаас лав дээшлээгүй ээ.
Я.Одгэрэл: Наад санааг чинь дэмжиж байна. Би бас тэгэж боддог юм. Хүмүүс амьдралыг хэцүү гэж бодсоор байгаад хэцүү гэдэгт нь итгэчихдэг. Тэгээд ээждээ итгээд ээжийгээ муу хүн гэж бодож чаддаггүй шигээ амьдралыг амархан гэж бодохоо больчихдог шиг байгаан. Тэгээд л бүх юмыг хэцүүгээр нь хийгээд л, улам хэцүү болох жишээтэй.
Арим: Хэ хэ. Муу хүмүүс олоон, шалбааг шиг энд тэндгүй л байх юм. Тэдэнд муу санаад байвал би өөрөө нэг шалбааганд нь шанаган хорхой болох гээд байгаа юм шиг санагдаад байгаа юм. Заримдаа гарах гарцгүй болчоод цөөрөм дундуур туучих ч хэрэгтэй болох юм. Өөрийн гэсэн орчноо бүрдүүлж байж л ийм байдлыг анзаарахгүй өнгөрөөдөг болох байх даа.
amidral saixan sh dee
bi nuusenshd, shine hauztai bolson shuu!
Сэтгэгдэл үлдээх: