Төрөл арилжихуй дур

Хүмүүн төрлийг олж төрсөн минь үнэн. Одоо энэ төрлөө юугаар арилжих вэ? Үхсэний дараа ямар төрлийг олох бол?  Хойд  нас гэж байдаггүй бол яах вэ? Хойд нас гэж байсан ч гэсэн нүгэл минь давчихвал яах вэ? Энэ тухай ярих гэсэнгүй. Зүгээр хүн энэ амьдралаа юуны төлөө зориулах вэ гэсэн асуултанд хариу хайж бичлээ.

Би бол хувьдаа хүмүүн хэмээх энэ төрлөө аз жаргал, хайр сэтгэл, гэр бүл, өнгө мөнгөнөөс, мөн идэх хоол, уух унднаас, унтахаас, амрахаас, амьдралын сайн сайхан бүхнээс арилжих санаатай байна.

Ер нь бол хүний амьдрал хэзээ жаргалтай байдаг вэ гэж бодох нь ээ хүсэл биелэх торгон агшинд хүн хамгийн жаргалтай байдаг мэт бодогдоно. Хүмүүүс хүслээ биелүүлж чадахгүй байгаа учраас урвайж, дорвойгоод, хувь заяа, төөрөг тавиландаа гомдоод, уйлж унжаад явдаг юм болов уу? Үгүй байх аа. Хүмүүс ер нь юуг хүсэхээ л сайн мэддэггүй шиг санагддаг. Хүсэл гэдэг нь мөрөөдлөөс өөр юм байгаан уг нь миний бодлоор.

За тэгэхээр мөрөөдөл гэдэг нь биелэхгүй байх магадлал өндөр, ерөнхий утгатай, биелэх юм бол хүнд нэлээн их сэтгэлийн хөөрөл, эерэг мэдрэмж авч ирэх боломжтой амьдралын тухай хийсвэр төсөөллийн тархинд хадгалагдсан хэлбэр юм. Мөрөөдөл нь хүний ирээдүйд хүрэх чиглэлийг тодорхойлж байдаг бөгөөд мөрөөдсөнөөр хүн хэсэг зуур өөдрөг байдалтай болдог. Энэ шинжийг нь байнга ашигладаг, мөрөөдсөөр түр хугацаануудыг өөдрөг өнгөрөөж үүндээ донтсон хүнийг мөрөөдөгч гэж хэлнэ.

Хүсэл гэдэг нь тухайн хүний ойрын ирээдүйн талаар боломжит хамгийн сайхан төсөөлөл бөгөөд энэ нь  биелэх боломж өндөртэй, түүнийг биелүүлэхийн тулд нэлээдгүй хүч хөдөлмөр, ур ухаан, зохион байгуулалт, мөн тодорхой хэмжээний золиос шаардагдах шинжийг агуулна. Хүсэл нь биелэх бүрт хүн өөртөө итгэх итгэл, өөдрөг байдал, эрч хүчийг олж авч байдаг. Энэ шинжийг нь байнга ашиглаж, хүслээ биелүүлж чаддаг хүнийг хүмүүс чадварлаг хүн гэж хэлдэг.

Хүсэл мөрөөдөл хоёр шууд холбоотой. Хүн өөрийнхөө тодорхой мөрөөдлийнхөө төлөө хүсэх хэрэгтэй байдаг. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй, ийм юм амжуулах, ийм юмыг олж авах хэрэгтэй гэсэн байдлаар хүслээ мөрөөдлийн зүгт чиглүүлж байх нь чухал. Тэгэхгүй хоорондоо холбоогүй олон төрлийн хүслээ гүйцээж явсаар өөрийгөө хэн гэдгээ ойлгохоо больж, хийж чаддаг ч юм шиг, чадсан ч юм шиг, гэхдээ ямар ч үр дүнд хүрээгүй ч юм шиг хоёрын хооронд, холион бантан амьдралтай болдог. Эсвэл хүсэлгүй дан мөрөөдсөөр суугаад юу ч хийж чаддаггүй хоосон мөрөөдөгч болно.

Хүсэл мөдөөдөл хоёр хослоод ирэх цагт хүнд зүтгэл хэрэгтэй болдог. Хүмүүсийн хамгийн их алддаг зүйл нь идэвхи, зүтгэлгүй байдал байдаг шиг санагддаг. Идэвхи зүтгэл гэдгийг зарим хүмүүс бас сайн ойлгодоггүй шиг байгаамаа. Юм болгонд идэвхитэй, бүхнийг чаддаг, чадахыг эрмэлздэг байдлыг зүтгэл гэж ойлгох гээд байдаг. Чухамдаа бол энэ нь шал ондоо зүйл юм. Зүтгэл бол төлөвлөх чадвар гэж хэлэхэд болохоор эд. Зарим зүйлийг зоригтойгоор золиосолж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зорилготой, тууштай хөдөлмөрлөхийг хэлдэг. Тууштай гэдэг нь байнга гэсэн үг бас бэш ёом. Тууштай гэдэг нь аль болох ойрхон, олон давтамжтайгаар тухайн зүйлийн төлөө, тодорхой төлөвлөгөө зохион байгуулалттайгаар хөдөлмөрлөх гэж ойлгож болно.

Мөн хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь хэт их чармайлт гаргах явдал юм. Хэт их ажилласнаар хүн амархан ядарч дараа, дараагийн ажлуудаа алдахад хүрдэг. Хэт их чармайх нь гол бус харин зөв төлөвлөх л чухал юм. Өөртөө амрах, идэх, унтах завыг заавал гаргаж байх хэрэгтэй. Амрах хэрэгтэй бол чухал ажлыг ч түр хойшлуулах зоригтой байх нь дээр. Ядарч, яарч буруу хийснээс бага зэрэг хоцроод ажлаа хэвийн явуулах нь илүү үр дүнтэй байдаг шиг санагддаг.

Хамгийн гол нь хүн өөрийгөө маш сайн судалж байх хэрэгтэй. Би хэр удаан цагаар ажиллавал хэвийн байдаг вэ? Би хэр их хоол идэх хэрэгтэй байдаг вэ? Би хэчнээн цаг унтах хэрэгтэй вэ? Би ажлыг хэр их ажлыг хэр хурдан амжуулдаг вэ? Зэрэг асуултуудын хариулт танд бэлэн байх нь маш чухал. Ажилд тааруулж өөрийгөө өөрчлөх биш өөртөө тааруулж ажлаа төлөвлөх нь илүү үр дүнд хүргэнэ.

Төлөвлөсний дагуу бүх зүйл бүтэхгүй гэдгийг ч давхар төлөвлөх хэрэгтэй. Бүх зүйл 100 хувь бүтэхгүй байсан ч өөрийн чадах дээд хэмжээндээ ажлыг хийж байх нь цаашид хэрэгтэй. За за тэгээд төлөвлөх гэдэг чинь менежмент энэ тэр гээд том шинжлэх ухаан болоод хөгжчихсөн байхад би олон юм яриад яахав.

За тэгээд энэ маягаар өөрийнхөө хүсэл, цаашилбал мөрөөдлийг биелүүлж жаргалтай амьдрах боломж хүн бүрт бий. Гол нь тууштай, төлөвлөгөөтэй амьдрах нь хүний амьдралыг утгатай болгодог шиг санагддаг юм. Аль болох олон, ойр ойрхон давтамжтайгаар өөрийнхөө хүслүүдийг мөрөөдөл рүүгээ чиглүүлэн хөдөлмөрлөж, хамгийн их амрах, хамгийн их бүтээх хоёр үйлийн торгон заагийг мэдэрч амьдарвал хүн хэмээгч нь төрлөө төвөггүйхэн арилжчих юм байхаа.

Сэтгэгдэлүүд:

1. LoLa Bunny | 2009-06-03 10:45:12
Философийн лекц уншиж байгаам шиг санагдлаа хэхэ.. багш уу гүй юу өөрөө их нарийн тодорхой бичижээ
2. tuimer666 | 2009-06-03 10:57:19
Сайлэнттөүнь: Би багш биш ээ. Хэ хэ. Магтсанд баярлалаа. Бодож явдаг юмнуудаа нийлүүлээд л биччихсэн юм.
3. iin | 2009-06-03 11:04:13
Аягүй их юм бодхийн, бодож дуусаагүй л байна уу, ууг нь зөндөө гаргалгаа гаргацан хүн чинь одоо амьдраад байдын байгааздээ, эсвэл ийм байх нь хүсэл нь үү,
4. Орнелла | 2009-06-03 11:04:51
Sain uu, duu minu?
5. Я.ОДГЭРЭЛ | 2009-06-03 11:28:25
ХОЙД НАС ГЭЖ БАЙДАГГҮЙ Ш ДЭЭ.
ТЭР ЧИНЬ ЗҮГЭЭР Л МОЛИГО
6. tuimer666 | 2009-06-03 12:10:41
Ариук: Амьдарч л байна. Бодол дуусахгүй л юм байна шүү дээ. Гаргалгаанууд гарч ирээд л, энэ толгой элдэв юм бодоод л байхын.

Усны хувилгаантан: Сайн сайн эгч минь. Цэцэгсээ хувилаад л, хувилгааны ажлаа хийгээд л байна уу? Ойрд завгүй байсаар танайд айлчилсангүй. Эдүгээ нэг орсугай.

Одгэ: Хойд нас байдаг эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч байх эсэх нь энэ амьдралд минь төдийлэн нөлөөгүй гэж боддог юм аа би лав.
7. Я.ОДГЭРЭЛ | 2009-06-03 15:50:56
bhgui bhgui bitgii itge. ter chin moilgo gene lee.
/helee gargaw/
8. tuimer666 | 2009-06-03 16:32:21
Одгэрэл: Шууд эсэргүүцэх ч бас хаашаа ен. Би байдаг эсэхийг нь үнэхээр мэдэхгүй л юм чинь байхгүй гэж хэлэх бай гэцүүм тэй?
9. tsasan (зочин) | 2009-06-04 14:45:39
Hi Tu yu baina daa . Tu ch ih boddog bodoh durtai hun deeeee
10. tuimer666 | 2009-06-04 16:46:14
Tsasan: taivan daa hu. Amidral sain u?
11. Ordi | 2009-06-07 17:51:10
юу зөв юу буруу, яавал зүйтэй яавал зүйтэй биш вэ гэж нээх их сүртэй санаа зовоод байх хэрэггүй гэх нь ч хаашаа юм дандаа бол бодоод байх хэрэггүй гэж боддог болсон. Хамгийн гол ноён нуруугаа даагаал явж байхад тэгээд бүх юм сайхан болно доо.
12. Жиргээ | 2009-09-07 17:26:41
xuuye sainoo, turul ariljsan bsan yumuu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog