Чичрэн буй гараар бичсэн шүлэг

 

 

Утга нь хаана байна

Уурлаад ч нэмэргүй

Уйлаад ч онгойхгүй тэр

СЭТГЭЛ

Сэтгэхдээ ширүүлэхгүй

Орилохдоо оргилохгүй

Айдсаар хүлэгдсэн тэр

АМЬДРАЛ

Амьдрахдаа алдсан ч яалаа

Оносон ч яалаа

ЯЛГААГҮЙ

Ялгаагүй ялсан нь ч үгүй

Ялагдсан нь ч үгүй яг л хэвээр

ЭНГИЙН

Энгийн, энгийн бүр юу ч үгүй

Юу ч үгүй нь ч үгүй тэр

БОДРОЛ

Бодохдоо боссон ч яалаа

Хэвтсэн чиг яалаа тэнд

ГАЗАР

Газар нь тэгш ч яалаа сондгой ч яалаа

Би дор нь орно дуусна

Шүлэг ч дуусна

Миний бичих шүлгийн тоо ч дуусна

Шүүх хэрэггүй бид бүгд дуусна

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Аза | 2009-09-01 04:41:48
Үүш. Ёстой гоё бичсэн байшд. Дандаа ийм хэмнэлтэй бичдийм уу?
2. үйтэн | 2009-09-01 04:48:29
иймэрхүү юм бичээд байхын бол ингээд элийрээ явжээгаасай. *Р
3. Н.БЭХЭРЭ | 2009-09-01 04:50:15
mundag mundag
4. nekee | 2009-09-01 05:15:50
tiinshd yasan ch yaadgiin tegeed ch horboo udahgui sonohiim chen
5. dina (зочин) | 2009-09-01 05:16:38
аая чичирсэн гараар бичсэн гэхээргүй сайхан шүлэг байнаа.
6. Эмбий | 2009-09-01 05:18:58
эхлэл байхад төгсгөл байна аа хө
7. erhtsas | 2009-09-01 05:21:14
Бид дуусахад бидний үргэлжлэл болж тэд үлдэх нь сайхан.
8. Орнелла | 2009-09-01 05:38:23
Хаашаа алга болчихдог хүүхэд вэ?
9. tuimer666 | 2009-09-01 06:17:17
Аз Бямбадорж: Хэмнэл бол дандаа ийм биш ээ. Орон гаран шд цаат чинь.

Үйтэн: Элий элий, валай валай. Өөрийгөө жухам мэднэ би.

Бэхээрээ: Мундаг уу?

Nekee: Тийм. Тэртэй тэргүй л дуусна.

Дина: Чичрээд байсан юм аа. Нээрээ.

Эмбий: Үнэн үнэн. Төгсгөл байна. Гэхдээ тэр нь өөр нэгний эхлэл байх биз.

Эрхцас: Төгсгөлийн дараах тэр үргэлжлэл. Энд хамгийн холын бодолтой нь эрхэм Эрхцас та харагдана.

Хувилгаанта: Далдын малгай өмсөж яваад ирлээ ажаа минь. Амьдрал тавлаг уу? Гэснээс миний Даль мандарваа цэцэглэсэнгүй. Би бордоогүй юм л даа. Гэхдээ л гоё өндөр ургажаагаа.
10. nekee | 2009-09-01 09:07:55
Tiimees yabj HAAN bank uhlaa yadiin
11. tuimer666 | 2009-09-01 10:36:44
Нэкээ: Арын дааж чаджээвэл яадын зус. Ухаж л орхи.
12. Н.БЭХЭРЭ | 2009-09-01 10:38:19
Mundag bailgui yahav hehe
Nekee guai end yavjeene
13. jirgee (зочин) | 2009-09-03 09:19:11
daj bna, uuruu bichsen uu...kkk

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog