Хонин цагаан үүл нь ээ хө
Хувирч сэврээд нүүлээ дээ хө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа дутлаа даа хө
Хорвоог туулах ганцхан амьдралдаа хүний үрсэд хайраа тарааж явсан, хариуд нь хараал хүлээж явсан багахан жижиг насандаа дуулах дуртай байсан дуу минь.
Хааяахан нэг адын бодол төрөх үест сэтгэлээ аргадангуйхан аялах дуртай дуу бол иймэрдүү:
Нарны хорвоод заяаснаас хойш
Наадаж наргилгүй ч яахав дээ
Насны ганцхан ээлтэй ханиа
Нартын алганд гундаахгүй юмсан
Халуун хүйтнийг халгаж туулахад
Хажууд хэн минь түшдэг билээ дээ
Буцах цагийн аясыг таарахаар
Буурайлж нэг маань үлдэнэ шүү дээ
Сарны хорвоод заяаснаас хойш
Санаж марталгүй чиг яахав дээ
Сэтгэлийн уяа энхрийхэн ханиа
Итгэлийн элгий нь сэвтээхгүй юмсан даа
Итгэлийн элгийг нь сэптээхкүй л юм сан даа ааа аа хө
Гүй зүгээр /гэж хүч авчаагаад/
Халоон хүйтэний ийг халгааж давахдаан
Хажоод хэн мээнь дүшдэг вилээ ээ дэээ эээ
Буца ааах цаааагийн жамммыг дагааа аад
Буурайлж нэг маань л үлдэнэ шоо дээ хөөө гэч
Зиак нэг иймэрдүү.
Дуу шуугаа санан дурсаад сууна уу даа би.





Сэтгэгдэлүүд:
Оогий: Хамт сайхан дуулаач тэгвэл.
Арим: Нээрээ л яг л тийм хүмүүсийн дуулдаг дуу мөн л дөө. Би сэтгэлдээ найрлаад суугаан байлгүй дээ.
Жиргээ: Сураач сураач, ийм сайхан дуунуудыг сурахгүй юу сурч явдын.
Сэтгэгдэл үлдээх: