2009-09-24 11:32:32
Хувирал үгүй хэрцгий амьдрал
Хатуу алгаа хацарт нь буулгахад
Үүрээ голсон эхийнхээ ачаар
Үхэж өнгөрвөл өндөгхөн хөөрхий
Үр нь болж үүсэж байсан ч
Үл ойлголцлын манан дунд
Замаа олоогүй эцгийнхээ гайгаар
Замхарч одвол үрхэн хайран
Халуун хайрын илчинд үүсээд
Хүний хорвоод төрөх гэж яваа
Хөөрөн баясах бяцхан үрсийг
Хүмүүн та юунд хороох гээв
Аз жаргал, сайхан бүхнийг
Алаг хорвоод тээн ирж буй
Алтан хэвэл дэх амьд үрсээ
Араатан мэт тасчихын учир юув
Хайрын балнаас мэндэлсэн бус уу
Хүслийн оргилоос мандсан биш үү
Хорвоод төрөх учиргүй гэж үү
Хүний тавиланд заяагаагүй гэж үү
Хөөрхий үрээ өрөвдөөч ижий минь
Хүйтэн мэсээр битгий зүсээч
Ураг үрээ авраач аав минь
Удмаа үлдээж амийг минь өршөөгөөч





Сэтгэгдэлүүд:
би бол нэг иймэрхүү л юм хэлэхийн байна :р
Хөөрөн баясах бяцхан үрсийг
Хүмүүн та юунд хороох гээв
гэж байхад л энэ олли шал хөндлөн юм яриад явахын ццц
Сэтгэгдэл үлдээх: