Намар шиг амьдрал

Үйлтэй тавилан нь үрийн заяагүй

Үүлтэй тэнгэр нь хурын дусалгүй

Үхээнц нүд нь нулимсны хувьгүй 

Үрчгэр нүүр нь өөдөө хараагүй

Үнэнгүй хорвоо нь үхлийн өглөггүй

Үдэш бүр нь үймэрсэн сэтгэлтэй

АМЬДРАЛ

Амиа дарахдаа хамт үхлээ дарах

Аяа намрын навчис шиг хийсэх энд

Наслав гэж зовлон хорсонгүй

Найрлав гэж жаргал ирсэнгүй

Навчсаа гөвсөн, намуухан тэр

НАМАР

Намхан артай намар нь навчаа голох

Навч нь яг л миний нулимс шиг

Нүднээс унаад нүгэлд минь шингэх

Нэг ч амьдарч үзээгүй үр шиг минь

Нэхэл дагал болон салхинд сарвалзах

Хаягдсан дурлал шиг хаачиж ч чадахгүй

Харамссан сэтгэл шиг уйлж ч мэдэхгүй

НАВЧ

Наавч модондоо тогтож үлдэхгүй

Нас хүсээд ч түүнд ирэхгүй уйт

Навчин тавиландаа дааран тонгочих

Нэг ч наслаагүй нүцгэн тэр навч нь

Ишнээсээ тасдуулсан эмтэрсэн шиг

Эхийн хүйгээ ч, биеээ ч тасдуулсан

ҮР

ҮР таригдаад ч ургаагүй навч шиг л унасан

Амьдрал нь алтраад удаагүй намар шиг л дууссан

Хайр минь хавраар ирээд намраар шарлах

Хагацал үзэх гээд хашгиран зовох нь энд

Эргэлддэг дэлхийд

Эргэсэн толгойд

Эгдүүцэм амьдралд

Эргэлзсэн сэтгэлд

Үүлтэй тавиланд

Үйлтэй сэтгэлд

Үхээнц нүдэнд

Үрчгэр нүүрэнд

Үнэнгүй хорвоод 

Үймэрсэн сэтгэлд

АМЬДРАЛД

 

Сэтгэгдэлүүд:

1. LoLa Bunny | 2009-11-06 14:49:12
ойрд хүнүүс яагаад ингэж ихээр гуниглаад гутранги үзэл ханхлуулаад байна даа~~
2. tuimer666 | 2009-11-06 15:34:17
Аниргүй: Хүмүүс гунигладаггүй амьдрал гэж байх биш дээ. Гунигтай хүмүүс нь чамтай дайралдаад байгаа байх. Гуниггүй хүмүүс ч бий биз ээ. Гуниглуулсанд уучлаарай.
3. Я.ОДГЭРЭЛ | 2009-11-08 15:09:39
НАМАР ШИГ АМЬДРАЛААР ХЭДЭН ЖИЛ ДАХИАД АМЬДРАХЫН БОЛ ДОО
4. Арима | 2009-11-08 16:37:59
Намар шиг амьдрах сайхан байна
5. tuimer666 | 2009-11-09 10:38:19
Я.Одгэрэл: Дахиад хэдэн ч жил амьдрах сонирхолгүй байна даа. Аль болох өөрчлөх санаатай байна аа.

Арим: Сайхан зүйл ч байна саархан зүйл ч байна. Өөрчлөх гээд л оролдож байна даа.
6. Ordi | 2009-11-11 10:54:42
хайр даах чадалгүй хүн өөрөө бусдыг хайрлаж чадах нь юу л бол.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog